Skip links

Үйл Ажиллагааны Хүрээ

Aлтан Цагаан Oвоо
алтны уурхай

Алтан Цагаан Овоо холимог металлын орд нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг.

Нийт 5,492 га

талбайг хамардаг энэхүү уурхайн тусгай зөвшөөрлийг Степ Голд компани 2017 онд худалдан авч, 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2020 онд анхны үйлдвэрлэлээ эхэлж, түүнээс хойш уурхайн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Алтан Цагаан Овоо төслийн 1-р шатанд нуруулдан уусгалтын технологиор исэлдсэн хүдрээс олборлолт явуулж байгаа бөгөөд 2-р шатанд хөвүүлэн баяжуулах технологиор анхдагч хүдрээс үйлдвэрлэл явуулах төлөвлөгөөтэй. Төсөл 2036 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй бөгөөд төслийн 2-р шатны бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 2-р шатны бүтээн байгуулалт 2025 онд дуусч, үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөсөн.

NI 43-101 стандартад нийцсэн 1.22 сая oz Au Eq нөөц (M&I)

I -р үе шат – Ил уурхай, уусган баяжуулах үйлдвэрийг барьж дуусган, ашиглалтанд оруулсан. Баяжуулах үйлдвэрийн туршилтыг амжилттай явуулж, үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлээд байна.

Бага зардал өндөр ашигтайгаар исэлдсэн хүдрийг уусган баяжуулах алт, мөнгөний үйлдвэр. Нэг унцад ногдох зардал: US$550.

Нуруулдан уусгах талбай дээр 2.13г/т алтны дундаж агуулгатай 400,000 тонн хүдэр олборлон, буталж нуруулдсан.
Уусган баяжуулалтыг 2020 оны эхний улиралд эхлүүлэн 2020 онд ~60,000 унц алт үйлдвэрлэн гаргах төлөвлөгөөтэй.

ХОЛБОГДОХ БҮХ ЗӨВШӨӨРЛИЙГ АВЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН.

Алтан Цагаан Овоо ордын хайгуулын өрөмдлөгийн ажил 2020 оныг дуустал үргэлжлэх бөгөөд ирэх долоо хоногт хайгуулын шинэ үр дүнг танилцуулахаар бэлтгэж байна.