loader image

Aлтан Цагаан Oвоо алтны уурхай

“Алтан Цагаан Овоо” алт-холимог металын орд нь Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт 5,492.63 гектар талбай бүхий MV-017111 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрладаг.

2017 оны 10-р сарын 4-ны өдрийн Техникийн тайланд төслийн хугацаанд нийт US$48.8 сая ашиглалтын зардал болон нийт US$19.6 сая хөрөнгийн өртөг зардлаар 672,518 унц алт, 146,699 унц мөнгө үйлдвэрлэн гаргахаар тооцоолсон байдаг. АЛТАН ЦАГААН ОВОО ордод хүдрийг ил уурхайгаар олборлон уусган баяжуулах технологоор боловсруулах үйл ажиллагааг явуулахаар төлөвлөгдсөн.

NI 43-101 стандартад нийцсэн 1.22 сая oz Au Eq нөөц (M&I)

ХОЛБОГДОХ ЗӨВШӨӨРЛҮҮД

I -р үе шат – Ил уурхай, уусган баяжуулах үйлдвэрийг барьж дуусган, ашиглалтанд оруулсан. Баяжуулах үйлдвэрийн туршилтыг амжилттай явуулж, үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлээд байна.

ӨНДӨР АШИГТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Бага зардал өндөр ашигтайгаар исэлдсэн хүдрийг уусган баяжуулах алт, мөнгөний үйлдвэр. Нэг унцад ногдох зардал: US$550.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭХЛЭЛ

Нуруулдан уусгах талбай дээр 2.13г/т алтны дундаж агуулгатай 400,000 тонн хүдэр олборлон, буталж нуруулдсан.
Уусган баяжуулалтыг 2020 оны эхний улиралд эхлүүлэн 2020 онд ~60,000 унц алт үйлдвэрлэн гаргах төлөвлөгөөтэй.

ХОЛБОГДОХ БҮХ ЗӨВШӨӨРЛИЙГ АВЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН.

Алтан Цагаан Овоо ордын хайгуулын өрөмдлөгийн ажил 2020 оныг дуустал үргэлжлэх бөгөөд ирэх долоо хоногт хайгуулын шинэ үр дүнг танилцуулахаар бэлтгэж байна.