loader image

МАТТЬЮ ВҮҮД

ТУЗ-ын Ерөнхий Дарга

Томилгоо

2016 оны 10-р сард ТУЗ-ын Дарга, Ерөнхийлөгч & Ерөнхий захирлаар, 2019 оны 12-р сард ТУЗ-ын Ерөнхий даргаар тус тус томилогдсон. Мөн цалин урамшууллын хорооны даргаар ажилладаг.

Мэргэжлийн ур чадвар & туршлага

Маттью Вүүд нь Австрали улсын иргэн. Уул уурхай, эрдэс баялаг болон хөрөнгө оруулалтын чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Тэр дундаа ашигт малтмалын нөөц баялгийн эрэл, хайгуул болон олборлолтын чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан нэгэн юм. Мөн түүнчлэн, Маттью Вүүд олон жил уул уурхайн салбарт удирдах албан тушаал хашсан туршлагатай.

Маттью нь 2010 онд Австралийн Хөрөнгийн Биржийн бүх салбарын шилдэг IPO болсон “Хүннү Коул Лимитед” компанийн ТУЗ-ын дарга болон үүсгэн байгуулагч юм. 2011 онд “Хүннү Коүл” компанийг $500 сая австрали доллараар Банпу компанид худалдсан бөгөөд 2012 оны 3-р сард Хонг Конгийн Майнс & Мани дээр тухайн жилийн шилдэг арилжаа болсон байдаг. Түүнчлэн, Маттью Монголын хамгийн том литийн хайгуулын компани болох “Ион Энержи Лимитед” компанийн ТУЗ-ын дарга, Торонтогийн Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй “Аранжин Ресурсес Лимитед”, “Антлер Хилл Майниниг” ба “Спирит Баннер I Капитал Корп” зэрэг компаниудын ТУЗ-ын даргаар ажилладаг.

Маттью нь Нью Саут Велс-ийн Их сургуульд Геологч мэргэжлээр төгссөн бөгөөд Баруун Австралийн уул уурхайн сургуулийн уул уурхайн бүтээгдхүүний эдийн засгийн мэргэжлээр суралцсан. Тэрээр Австралийн Уул Уурхай, Металлургийн Институт (AusIMM)-ын гишүүн. Мөн Монгол улсын эрхэм хүндэт шагнал болох “Алтан Гадас” одонгоор шагнуулсан байна.

ТӨМӨР-ОЧИРЫН БАТАА

Ерөнхийлөгч & Гүйцэтгэх Захирал

Томилгоо

2016 оны 10-р сард Гүйцэтгэх захирал, 2019 оны 12-р сард Ерөнхийлөгчөөр томилогдсон.

Мэргэжлийн ур чадвар & туршлага

Т. Батаа нь уул уурхай, газрын тос, хий олборлолтын салбарт ажилаж байсан арвин туршлагатай нэгэн юм. Т.Батаа нь шинээр эхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн тогтвортой хөгжил, засгийн газар болон орон нутгийн харилцаатай холбоотой асуудлыг хариуцахаас гадна төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Түүний удирдлага дор “Степ Голд” компани 2019 онд Монгол улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай яамнаас “Оны шилдэг хөрөнгө оруулалт” хэмээх шагналыг хүртсэн билээ. Мөн тэрээр “Ион Энержи” ХХК, “ГСД” ХХК-д Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.

T.Батаа Австрали, Сингапурт олон улсын бизнес, маркетингийн чиглэлээр суралцаж төгссөн, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

AНЕЕЛ ВАРАЙЧ

Дэд Ерөнхийлөгч & Захирал

Томилгоо

2016 оны 10-р сард Дэд ерөнхийлөгч болон Захирлаар томилогдсон.

Мэргэжлийн ур чадвар & туршлага

Анеел Варайч нь Канад улсын иргэн. Хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн туршлагатай. “ATMA Капитал Маркетс”-ийн Үүсгэн байгуулагч ба Тэргүүлэгч хувь нийлүүлэгч.

Мөн ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн компаниудад зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 1 тэрбум гаруй ам долларын арилжааны хэлцэл дээр амжилттай ажилласан. Өмнө нь “Гүүдман” болон “Компани Инвестмент Каунсел”, “Дундее Капитал Маркетс” -т ажиллах хугацаандаа хувийн компаниудад хийх үнэлгээг хариуцсан шинжээчээр ажиллаж байсан. Хамгийн сүүлд Анеел ашигт малтмал, технологийн салбаруудад улсын болон хувийн компаниудын арилжаа тохиролцооны эхлэл, хувийн компаниуд хувьцаагаа нийтэд арилжих IPO хэлцлүүд болон санхүүжилтэнд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан. Түүнчлэн тэрээр “Антлер Хилл Майниниг”, “Спирит Баннер I Капитал Корпораци” зэрэг компаниудын удирдах зөвлөлд ажилладаг.

Анеел нь Жон Молсоны Бизнесийн сургууль, Хөрөнгө оруулалтын менежментийн Гүүдман Институтийн бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

ПАТРИК МАЙКАЛС

Захирал

Томилгоо

2017 оны 10-р сард Захирлаар томилогдсон. Аудитын хорооны гишүүн.

Мэргэжлийн ур чадвар & туршлага

Патрик Майкалс нь Швейцарь улсын иргэн. Швейцарын Цюрих хотод “Асти Капитал AG”-ийн Захирал, “Цюри-Инвест AG”-ийн Захирлаар ажилладаг.

Патрик нь Хойд Америк болон бусад орнуудад алтны уурхайн санхүүжилтийн ажлуудад оролцон ажилладаг бөгөөд Европод нэр хүндтэй санхүүгийн зөвлөх, хөрөнгө оруулалтын сангийн менежер юм. Патрик уул уурхайн санхүүжилт, хөрөнгө оруулалт сангийн менежмент, хөрөнгө хуваарилалтын талаар арвин их туршлагатай.

Хууль, эдийн засгийн ухааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай төдийгүй Цюрих хотын UBS-д хувийн банкны үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын шинжилгээ судалгааны сургалтыг зохион байгуулдаг. Колорадо мужийн Голден хотын Колорадагийн уул уурхайн сургуулийг дүүргэсэн.

ЗАМБЫН БАТЖАРГАЛ

Захирал

Томилгоо

2017 оны 10-р сард Захирлаар томилогдсон. Цалин урамшуулал болон байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хорооны гишүүн.

Мэргэжлийн ур чадвар & туршлага

Доктор Батжаргал нь Монгол улсын иргэн. Одоогоор, Уур амьсгалын ногоон сан (УАНС) болон Уур амьсгалын өөрчлөлтийн засгийн газар хоорондын мэргэжилтний комисстой холбоотой зохицуулан чиглүүлэх үйл ажиллагааг хамарсан Нэгдсэн Үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци (НҮБУАӨСК)-ын Монгол улсын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай элчээр ажилладаг.

Доктор Батжаргал 1990-1996 оны хооронд Монгол улсын Байгаль орчны яамны сайд, 1996 – 2001 онд Үндэсний ус цаг уур, орчны шинжилгээний газарт Ерөнхий захирал, 2001-2005 оны хооронд Япон улсад суух Монгол улсын элчин сайдын албыг тус тус хашиж байсан. 2005-2011 онд Нью Йорк хотод НҮБ-д Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) – НҮБ-ийн төрөлжсөн байгууллагын төлөөлөгчөөр ажилласан.

Доктор Батжаргал нь Улаанбаатар хотод НҮББОХ-ын НҮБ-ийн Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгчийн газарт зөвлөхөөр ажиллаж байв (2014-2016). Оросын холбооны улсын Ус цаг уурын их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

СЭРЭЭНЭНГИЙН ЖАРГАЛАН

Захирал

Томилгоо

2019 оны 8-р сард Захирлаар томилогдсон. Аудитын хорооны гишүүн.

Мэргэжлийн ур чадвар & туршлага

Доктор Жаргалан нь Монгол улсын иргэн. Тэрээр суурь болон үнэт металл, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүн зэрэг ашигт малтмалын салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай геологч юм.

2011 оноос Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн Геологи -Уул уурхайн инженерийн сургуулийн Ашигт малтмалын хайгуулын тэнхимийн профессороор ажиллаж байна. Доктор Жаргалан хүдрийн геологи, металлогений хичээл заадаг. 2011 оноос өмнө тэрээр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд дэд профессороор ажиллаж байв.

1997-2002 онд Японы Тохоку Их Сургуульд аспирантурт суралцаж 1999 онд Байгалийн Ухааны Магистр, 2002 онд Байгалийн Ухааны Доктор цол тус тус хамгаалсан.

СТИВ ХАГГАРТИ

Захирал

Томилгоо

2019 оны 8-р сард Захирлаар томилогдсон. Аудитын хорооны болон байгууллагын засаглал, ил тод байдлын бодлогын хороодын гишүүн.

Мэргэжлийн ур чадвар & туршлага

Стив Хаггарти нь Канад улсын иргэн. Тэрээр үнэт метал, зэс үйлдвэрлэл, төслийн загварчлал, төслийн үйл ажиллагаа эхлүүлэх, металлург, боловсруулалтын оновчлол, төслийн менежмент, нөхөн сэргээлт, хаалт зэрэг үйлдвэрлэлийн чиглэлээр 35 гаруй жил ажилласан туршлагатай.

Стив нь “Хаггарти Техникийн Сервис Корпорацын” Ерөнхий захирал, Онтариогийн Мэргэшсэн инженерүүдийн холбооны бүртгэлтэй гишүүн. Үйлдвэрлэлийн туршлагад үйл ажиллагааны чиглэлээр ажилласан 24 жил, корпораци болон EPCM-тэй холбоотой ажил үүрэг гүйцэтгэн ажилласан 14 жилийн туршлага багтана. Хамгийн сүүлд “Баррик Голд Корпорацын” Металлурги хариуцсан Захирлаар ажиллаж байсан. Стив төсөлд ажилласан бөгөөд Аргентин улсын “Баррик Голд”-ийн Веладеро уусган баяжуулах үйлдвэрийн төсөлд Ерөнхий менежерээр ажиллаж байв. Түүнийг уусган баяжуулах ажиллагаа, түүний хэрэгжилт, оновчлолын чиглэлийн техникийн удирдагч гэж үздэг.

Стив МкГилл их сургуулиас Металлурги, олборлолт, эрдсийн боловсруулалтын инженерийн Магистр зэрэгтэй.