loader image

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

“Степ Голд” ХХК-ийн зорилго нь ажилчдын амь нас, эрүүл мэнд болон машин, тоног төхөөрөмжийн осол авааргүй үйлдвэрлэл явуулахад оршино. “Степ Голд” ХХК нь өөрийн болон гэрээт ажилчдад эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бий болгох, түүнийг хэвшүүлэхээр зорино. Иймээс хөдөмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй нь (ХАБЭА) “Степ Голд” ХХК-ийн үндсэн зарчим, удирдлагын системийн салшгүй хэсэг байна.

Холбогдох хууль, тогтоомжийг чанд дагаж мөрдөхөөр ХАБЭА-ын бодлогыг боловсруулсан бөгөөд цаашид ХАБЭА-ыг чанаржуулахаар энэхүү бодлогыг тогтмол дүгнэх болно.

“Степ Голд” ХХК уг бодлогыг хэрэгжүүлэн хэвшүүлэхэд шаардагдах бүхий л боломжит нөөц бололцоог ханган ажиллана

Бодлогын зорилтууд:

  • Ажлын байран дахь осол, аваар, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх.
  • Аюулгүй ажлын байр, ажиллах нөхцөлөөр ажилчдыг хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд ханлтай хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх.
  • Ажилчдыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, Компанийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдүүлэхэд татан оролцуулах
  • ХАБЭА-ын бодлогын зорилтуудад хүрэхийн тулд Аюулгүй ажиллагааны Удирдлагын Тогтолцоог боловсруулан хэрэгжүүлэх.

Аюулгүй ажиллагааны Удирдлагын тогтолцоо нь:

  • Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг бууруулах ажлын аюулгүй дадлыг бий болгон, хэвшүүлэх
  • Ажил үүргээ аюулгүй гүйцэтгэхэл ажилчдыг сургалт, давтан сургалтад хамруулах, мэдээллээр хангах, зааварчилгаа өгөх, хяналт тавих цогц тогтолцоог бий болгох
  • Аюулыг тодорхойлж, эрсдэлийг үнэлэх журам боловсруулан, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Аюулгүй Ажиллагааны Удирдлагын Тогтолцоонд дараах үйл ажиллагаа /гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй/ хамаарна:

  • Ажилчдын аюулгүй ажиллагааны танилцуулга, байнгын сургалтууд.
  • Аюулгүй ажиллах тогтолцоо.
  • Аюулыг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх, хянах журмууд.
  • Осол, аваарыг судлах, бүртгэх, шалгах.
  • Тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах.
  • Ослын үед мөрдөх журам боловсруулах.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, нөхөн сэргээх эмчилгээгээр хангах.