loader image

МАТТЬЮ ВҮҮД

ТУЗ-ын Ерөнхий Дарга

Маттью Вүүд нь Австрали улсын иргэн. Уул уурхай, эрдэс баялаг болон хөрөнгө оруулалтын чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Тэр дундаа ашигт малтмалын нөөц баялгийн эрэл, хайгуул болон олборлолтын чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан нэгэн юм. Мөн түүнчлэн, Маттью Вүүд олон жил уул уурхайн салбарт удирдах албан тушаал хашсан туршлагатай.

Маттью нь 2010 онд Австралийн Хөрөнгийн Биржийн бүх салбарын шилдэг IPO болсон “Хүннү Коул Лимитед” компанийн ТУЗ-ын дарга болон үүсгэн байгуулагч юм. 2011 онд “Хүннү Коүл” компанийг $500 сая австрали доллараар Банпу компанид худалдсан бөгөөд 2012 оны 3-р сард Хонг Конгийн Майнс & Мани дээр тухайн жилийн шилдэг арилжаа болсон байдаг. Түүнчлэн, Маттью Монголын хамгийн том литийн хайгуулын компани болох “Ион Энержи Лимитед” компанийн ТУЗ-ын дарга, Торонтогийн Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй “Аранжин Ресурсес Лимитед”, “Антлер Хилл Майниниг” ба “Спирит Баннер I Капитал Корп” зэрэг компаниудын ТУЗ-ын даргаар ажилладаг.

Маттью нь Нью Саут Велс-ийн Их сургуульд Геологч мэргэжлээр төгссөн бөгөөд Баруун Австралийн уул уурхайн сургуулийн уул уурхайн бүтээгдхүүний эдийн засгийн мэргэжлээр суралцсан. Тэрээр Австралийн Уул Уурхай, Металлургийн Институт (AusIMM)-ын гишүүн. Мөн Монгол улсын эрхэм хүндэт шагнал болох “Алтан Гадас” одонгоор шагнуулсан байна.

ТӨМӨР-ОЧИРЫН БАТАА

Ерөнхийлөгч & Гүйцэтгэх Захирал

Т. Батаа нь уул уурхай, газрын тос, хий олборлолтын салбарт ажилаж байсан арвин туршлагатай нэгэн юм. Т.Батаа нь шинээр эхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн тогтвортой хөгжил, засгийн газар болон орон нутгийн харилцаатай холбоотой асуудлыг хариуцахаас гадна төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Түүний удирдлага дор “Степ Голд” компани 2019 онд Монгол улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай яамнаас “Оны шилдэг хөрөнгө оруулалт” хэмээх шагналыг хүртсэн билээ. Мөн тэрээр “Ион Энержи” ХХК, “ГСД” ХХК-д Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.

T.Батаа Австрали, Сингапурт олон улсын бизнес, маркетингийн чиглэлээр суралцаж төгссөн, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

AНЕЕЛ ВАРАЙЧ

Дэд Ерөнхийлөгч & Захирал

Анеел Варайч нь Канад улсын иргэн. Хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн туршлагатай. “ATMA Капитал Маркетс”-ийн Үүсгэн байгуулагч ба Тэргүүлэгч хувь нийлүүлэгч.

Мөн ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн компаниудад зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 1 тэрбум гаруй ам долларын арилжааны хэлцэл дээр амжилттай ажилласан. Өмнө нь “Гүүдман” болон “Компани Инвестмент Каунсел”, “Дундее Капитал Маркетс” -т ажиллах хугацаандаа хувийн компаниудад хийх үнэлгээг хариуцсан шинжээчээр ажиллаж байсан. Хамгийн сүүлд Анеел ашигт малтмал, технологийн салбаруудад улсын болон хувийн компаниудын арилжаа тохиролцооны эхлэл, хувийн компаниуд хувьцаагаа нийтэд арилжих IPO хэлцлүүд болон санхүүжилтэнд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан. Түүнчлэн тэрээр “Антлер Хилл Майниниг”, “Спирит Баннер I Капитал Корпораци” зэрэг компаниудын удирдах зөвлөлд ажилладаг.

Анеел нь Жон Молсоны Бизнесийн сургууль, Хөрөнгө оруулалтын менежментийн Гүүдман Институтийн бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

ЖЕРЕМИ САУТ ЖЕРЕМИ САУТ

Тэргүүн Дэд Ерөнхийлөгч & Санхүү Хариуцсан Захирал

Жереми Саут нь “Степ Голд” ХХК-ийн захиралаар 2017 оны 3 сараас, Санхүү хариуцсан захирлаар 2018 оны 7 сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Жереми нь Европ, Хойд Америк, Австрали, Ази зэрэг улс орнуудад хувийн болон уул уурхай, хөрөнгө оруулалт банкны салбарт 35 жил ажилласан ажлын арвин туршлагатай нэгэн юм. Зөвлөх болон уул уурхайн салбарт ажилласан туршлагаас нь дурдвал Уул уурхай & Зөвлөх үйлчилгээний Deutsche Bank, NatWest болон Deloitte компанийн удирдлагын албанд олон жил ажилласан.

Жереми 10 гаруй жилийн турш Deloitte компанид уул уурхайн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Глобал удирдагч нь юм. Бээжинд байрлан ажиллаж байхдаа тэрээр Азийн тэргүүлэгч худалдааны төвүүд болон санхүүгийн хөрөнгө оруулагчдад уул уурхай, санхүүжилт болон стратеги чиглэлээр зөвлөгөө өгч, Азийн зарим томоохон компаниудыг үйлчлүүлэгчээ болгож чадсан байна. Тэрээр Монгол Улсад сүүлийн 10 гаруй жил тогтвортой ажиллаад байна.

Жереми нь мэргэшсэн нягтлан бодогч бөгөөд Австралийн Монашийн Их Сургуульд эдийн засгийн бакалаврын зэрэг хамгаалсан. Жереми Trafigura Ventures-д зарагдах хүртлээ Aldridge Minerals Inc-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Тэрээр Корпорацийн Захирлуудын Хүрээлэнг төгссөн ICD.D зэрэгтэй.

ГРЕГ ВҮҮД

Үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Грегори Вүүд Австрали улсын иргэн. Грэг Вүүд нь Уул уурхай, эрдэс баялагийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Грег нь 2016 оноос эхлэн “Степ Голд” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байгаа. Өдгөө Алтан Цагаан Овоо уурхайн үйл ажиллагааг хариуцан ажилдаг. Грэг нь Carajas Copper Company, Harvest Minerals, Black Star Petroleum зэрэг компаниудад үйл ажиллагаа хариуцсан менежерээс Гүйцэтгэх захирал хүртэл алба хашиж байсан. Грег нь газрын тос, байгалийн хийн салбарт гэр бүлийн нефтийн бизнесээр дамжуулан арвин туршлагатай болсон бөгөөд Техас мужийн Хьюстон хотод газрын тосны инженерийн программист мэргэжлээр төгссөн.

Грег нь системийн нягтлан бодогч байсан ба систем, тээврийн, хэвлэл мэдээлэл, дэд бүтэц зэрэг хэд хэдэн салбарт санхүүгийн тайлан, санхүүгийн дүн шинжилгээ хийх, гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг боловсруулах, санхүүгийн тайлангийн загвар боловсруулах чиглэлээр 12 гаруй жилийн туршлага хуримтлуулсан чадварлаг нэгэн юм. Тэрээр Asciano, and Patrick Stevedores компаниудад удирдлагын албан тушаал эрхэлж байжээ.

ХИШИГСҮРЭНГИЙН ЭНХТҮВШИН

Хайгуул хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Х. Энхтүвшин нь Монгол улсын ашигт малтмалын хайгуулын чиглэлээр 30 гаруй жил ажилласан.

Х. Энхтүвшин нь Монгол улсын хэмжээнд геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын чиглэлээр ажиллаж байсан туршлагтай геологич. Сургууль төгсөж эх орондоо ирээд эхний 12 жилийг Геологийн Төв Экспедицид ажилласан ба дараах 7 жилд гадаадын хөрөнгө оруулалттай Харролдс Минералс компанид хайгуулын менежерээр ажилласан.

2005 оноос хойш “Эрдэнийн Эрэл” ХХКомпанийг үүсгэн байгуулж одоог хүртэл амжилттай ажиллуулж байна. Хайгуулын болон уул-уурхайн гадаад дотоодын компаниудад хайгуул болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Х. Энхтүвшин нь Монгол улсад Олон Овоотын алтны үндсэн орд, Зуун Модын молибдены порфирын орд, Эрдэнэтийн зэс-молбидены ордын үргэлжлэл болох Шандын зэс порфирын орд гэх мэт хэд хэдэн ордуудыг нээн илрүүлэхэд оролцсон.

Ноён Х. Энхтүвшин нь Азербайжанын улсын Их сургуулийн (хуучнаар Зөвлөлт Холбоот Улс) Геологийн хайгуулын бакалаврын зэрэгтэй мөн Японы Шимане Их сургуулийн Геологийн шинжлэх ухааны Магистр зэрэгтэй юм.