Монгол Улс, Улаанбаатар – (Ньюсфайл Корп. 2020.07.06) – Степ Голд Лтд. (Steppe Gold Limited (TSX: STGO)) (цаашид “Компани” гэх) Монгол Улсад байрлах өөрийн 100%-ийн эзэмшлийн АЦО уурхайн үйлдвэрлэлийн талаар шинэ мэдээлэл өгч байгаадаа үнэхээр баяртай байна.
- Тус Компани алтны борлуулалтаа 04 сарын 23-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 14 хоног тутам алт болон мөнгө олборлон борлуулж байна.
- Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус Компани 6 удаагийн борлуулалтаар нийт 15,389 унц алт, 4,978 унц мөнгө борлуулсан. Энэ борлуулалтаас олсон цэвэр мөнгөн орлого нь татварын дараах байдлаар 25.3 сая америк доллар болсон байна.
- Өнөөдрийг хүртэлх хугацаанд борлуулсан алтны дундаж үнэ 1725 ам.доллар байна.
- Тус Компанийн 2-р улирлын үндсэн үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагааны төлөвлөгөө бүрэн хэрэгжиж, холбогдох бүх үзүүлэлтүүдийг хангажээ.
- 6 дугаар сарын 30-ны байдлаар тус Компани ойролцоогоор 715,000 тонн хүдэр олборлож, бутлан уусгалт хийгдэж буй 1-р талбайд нуруулдсан.
- Үүнээс гадна, 160,000 тонн хүдрийг уурхайн хүдрийн түр овоолгод буулган бутлах, нуруулдах ажиллагаа үргэлжилж байна. Нуруулдан уусгалтын 2-р талбайд дээр хүдэр нуруулдах ажиллагаа эхэлсэн ба 2-р талбайн уусгалтын ажил 07 дугаар сард эхлэх төлөвлөгөөтэй байна.
- Хүдрийн агуулгын хяналт тогтмол хийгдэж байгаа ба олон нийтэд мэдээлсэн 2г/т дундаж агуулгаас өндөр үр дүн үзүүлж байгаа нь ордын зарим хэсэгт өндөр агуулга бүхий бүсүүд байгаа нь нотлогдож байна.
- Хоолой-1 ил уурхайгаас олборлож үргэлжлэн хийгдэж байгаа ба Хоолой-4 хүдрийн битийн ил уурхайг ойрын хугацаанд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Олборлолт болон нуруулдсан хүрийн хэмжээ тогтмол нэмэгдэж байна.
- COVID-19-с шалтгаалан хөл хорио тогтоож, хил хаасан хэдий ч Степ Голд компани үйл ажиллагаагаа ямар нэг ноцтой өөрчлөлт гаргалгүйгээр үргэлжлүүлж байна.
Үйл ажиллагааны урьдчилсан статистик үзүүлэлтүүдээс дурдвал:
2020 1-р улирал | 2020-04 сар | 2020-05 сар | 2020-06 сар | 2020 2-р улирал | |
Оны эхнээс, өссөн дүнгээр | Оны эхнээс, өссөн дүнгээр | ||||
Олборлосон хүдэр (тн) | 544,900 | 108,648 | 129,454 | 92,222 | 875,225 |
Нуруулдсан хүдэр (тн) | 534,501 | 82,675 | 44,604 | 53,611 | 715,391 |
Олборлосон алт (унц)[1] | – | 2,500 | 5,202 | 7,687 | 15,389 |
Олборлосон мөнгө (унц) | – | 674 | 1,356 | 2,948 | 4,978 |
Тус Компани АЦО уурхайгаас эхний жилдээ 1 унц тутамд 500 доллар орчмын зардлаар 60,000 унц орчим алт олборлохоор ажиллаж байна.
АЦО уурхайгаас олж буй бэлэн мөнгөний орлогын тусламжтайгаар тус Компани ил уурхайгаа өргөжүүлж, боловсруулах тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн, жилд 150,000 унц алт олборлох зорилт тавиг ажиллаж байна.
Хоолой-1, Хоолой-4 болон Мөнгө илрэлд хайгуулын өрөмдлөгийн ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар талбай дээр 2 өрмийн машин ажиллаж байна.
Компани Уудам Хөндий Төслийн талбайд хайгуулын ажлыг эхлүүлсэн бөгөөд суваг малталтын ажил хийгдэж байгаа төдийгүй, өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
ТУЗ-ийн Дарга Мэтью Вүүд хэлсэн үгэндээ “Бид АЦО уурхайн алт борлуулах үйл ажиллагаа амжилттай эхлэж байгааг мэдэгдэхэд таатай байна. Үйл ажиллагаанаас олох мөнгөн урсгал нэмэгдсэнээр бид хайгуулын болон боловсруулалтын ажлын хэмжээг нэмэгдүүлж, АЦО уурхайг урт хугацаанд үйл ажиллагааны бага зардлаар ажиллах боломжтой үнэт металын томоохон төсөл мөн болохыг улам баталгаажуулах зорилгоор нөөцийн тооцооллыг шинэчлэхээр төлөвлөж байна” гэж дурджээ.
Степ Голд компанийн Гүйцэтгэх Захирал бөгөөд Ерөнхийлөгч Төмөр-Очирын Батаа хэлсэн үгэндээ “Олборлолтын үндсэн үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь бид Монгол Улсын хамгийн том, тэргүүлэх зэрэглэлийн алт үйлдвэрлэгч болох зорилгоо хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн томоохон алхам боллоо. Алт олборлох үйл ажиллагаа нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд манай Компанийг Монгол Улсын төрийн байгууллагууд бүх шатандаа дэмжин ажиллаж байна” гэсэн юм.
Степ Голд Лимитед
Степ Голд нь Монголын үнэт метал олборлогч тэргүүлэх зэрэглэлийн компани.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, дараах хаягаар холбогдоно уу:
Мэтью Вүүд, ТУЗ-ийн Гүйцэтгэх Дарга
Төмөр-Очирын Батаа, Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгч
Шангри-Ла оффис, 1201 тоот, Олимпын гудамж
19A, Сүхбаатар Дүүрэг 1, Улаанбаатар 14241, Монгол Улс
Утас: +976 7732 1914
Хэтийн төлөвийг харсан мэдэгдэлтэй холбогдуулан анхааруулах нь:
Дээрх мэдээнд өөдрөг мэдэгдэл, мэдээлэл агуулагдаж байгаа бөгөөд тус мэдэгдэл, мэдээллийн тооцоолол нь бидний мэдэж буй хэд хэдэн мэдэгдээгүй эрсдэл, тодорхойгүй байдал болон бусад хүчин зүйлстэй бодит байдлаар зөрж, үгүйсгэгдэж болзошгүй. Тухайн зөрүү, үгүйсгэлийг үүсгэж буй хүчин зүйлсэд дэлхийн түүхий эдийн зах зээл, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарт хамааралтай тоног төхөөрмжийн үнэ, хангалт мөн уул уурхайн салбарт нөлөөлөх засгийн газар, эрх зүйн орчин тус бүрийн өөрчлөлт хамаарна. Энэхүү мэдээнд агуулагдах өөдрөг мэдэгдэл, мэдээллийн хувьд зарим хүчин зүйлсийг дурдахад Хувьцааны арилжаа болон Монгол Улс дахь бизнес, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл, мэдээллийг ойлгоно. Тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллүүд нь бидний үзэмжээр зохимжтой хэдий ч үйл явц өөрчлөгдөж болзошгүй тул бид ирээдүйн үр дүн, үйл ажиллагааны түвшин, гүйцэтгэл мөн ололт амжилтад баталгаа өгөх боломжгүй. Холбогдох хууль шаардсанаас бусад үед бид тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллийг шинэ мэдээлэл, ирээдүйн үйл явдал эсхүл бусад зүйлстэй холбогдуулан шинэчлэх, өөрчлөх зорилго буюу үүргээс татгалзсан болно.