Монгол Улс, Улаанбаатар хот – (Нюүсфайл Корп. – 2020 оны 9-р сарын 22-ны өдөр) – Степ Голд Лтд. (ТХХБ: СГ) (цаашид “Степ Голд” эсхүл “Компани” гэх) нь 2020 оны 9-р сарын 22-ны өдөр Монгол Улс, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үр дүнг танилцуулахдаа таатай байна.
Захирлуудын сонгууль
Захирлуудын сонгуулийн нарийвчилсан үр дүнг дор харуулав. Үүнд:
Нэр дэвшигч | Зөвшөөрсөн | Зөвшөөрсөн % | Түдгэлзсэн | Түдгэлзсэн % |
Замбын Батжаргал | 22,465,025 | 81.83% | 4,986,875 | 18.17% |
Буднямын Батхүү | 22,474,025 | 81.87% | 4,977,875 | 18.13% |
Сэрээнэнгийн Жаргалан | 22,474,025 | 81.87% | 4,977,875 | 18.13% |
Патрик Майкалс | 27,434,225 | 99.94% | 17,675 | 0.06% |
Төмөр-Очирийн Батаа | 22,474,025 | 81.87% | 4,977,875 | 18.13% |
Анеил Варайч | 21,414,125 | 78.00% | 6,037,775 | 22.00% |
Маттью Вүүд | 21,409,825 | 77.99% | 6,042,075 | 22.01% |
Стийв Хаггарти | 22,474,025 | 81.87% | 4,977,875 | 18.13% |
Санал хураалтын дэлгэрэнгүй мэдээллийг SEDAR буюу www.sedar.com – холбоосноос харна уу.
Аудиторуудын томилолт
МНП ХХК, Мэргэжлийн нягтлан бодогчдийг дараагийн жилд хараат бус аудитораар дахин ажиллуулахаар томилсон.
Степ Голд Лимитэд
Степ Голд нь Монголын үнэт метал олборлогч тэргүүлэх зэрэглэлийн компани.
Нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй бол дор дурдсан этгээдэд хандана уу.
Гүйцэтгэл захирал бөгөөд Ерөнхийлөгч, Төмөр-Очирын Батаа
Монгол Улс, Улаанбаатар хот 14241,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Олимпийн гудамж 19А,
Шангри-Ла оффис, 1201 тоот
Утас: +976 7732 1914
Өөдрөг мэдэгдэл, мэдээллийн талаарх анхааруулах мэдэгдэл
Дээрх мэдээнд өөдрөг мэдэгдэл, мэдээлэл агуулагдаж байгаа бөгөөд тус мэдэгдэл, мэдээллийн тооцоолол нь бидний мэдэж буй хэд хэдэн мэдэгдээгүй эрсдэл, тодорхойгүй байдал болон бусад хүчин зүйлстэй бодит байдлаар зөрж, үгүйсгэгдэж болзошгүй. Тухайн зөрүү, үгүйсгэлийг үүсгэж буй хүчин зүйлсэд дэлхийн түүхий эдийн зах зээл, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарт хамааралтай тоног төхөөрмжийн үнэ, хангалт мөн уул уурхайн салбарт нөлөөлөх засгийн газар, эрх зүйн орчин тус бүрийн өөрчлөлт хамаарна. Энэхүү мэдээнд агуулагдах өөдрөг мэдэгдэл, мэдээллийн хувьд зарим хүчин зүйлсийг дурдахад Хувьцааны арилжаа болон Монгол Улс дахь бизнес, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл, мэдээллийг ойлгоно. Тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллүүд нь бидний үзэмжээр зохимжтой хэдий ч үйл явц өөрчлөгдөж болзошгүй тул бид ирээдүйн үр дүн, үйл ажиллагааны түвшин, гүйцэтгэл мөн ололт амжилтад баталгаа өгөх боломжгүй. Холбогдох хууль шаардсанаас бусад үед бид тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллийг шинэ мэдээлэл, ирээдүйн үйл явдал эсхүл бусад зүйлстэй холбогдуулан шинэчлэх, өөрчлөх зорилго буюу үүргээс татгалзсан болно.
Торонто хотын хөрөнгийн бирж нь энэхүү мэдээний агуулгыг хянаагүй бөгөөд үүний зохимж эсхүл үнэн зөв байдалтай холбогдуулан аливаа хариуцлага хүлээхгүй болно.
Энэхүү мэдээний эх сурвалж хувилбарыг дор дурдсан холбоосноос харна уу.
https://www.newsfilecorp.com/release/64442