Монгол Улс, Улаанбаатар хот – (Нюүсфайл Корп. – 2020 оны 9-р сарын 29-ний өдөр) – Степ Голд Лтд. (ТХХБ: СГ) (цаашид “Степ Голд” эсхүл “Компани” гэх) нь алтны олборлолтыг жилд 150,000 унц хүргэх зорилготой АЦО анхдагч хүдэр олборлох төслийн бүтээн байгуулалтын эхний ээлжийн санхүүжилтийг олж авсандаа баяртай байна.
Алт-2 хөтөлбөрийн хүрээнд Монгол Банк нь Худалдаа Хөгжлийн Банк-р (цаашид “ХХБ” гэх) дамжуулан эхний ээлжээр 30 тэрбум төгрөг (ойролцоогоор 10.5 ам. доллар)-ийг санхүүжилтийг олгосон байна. Энэхүү зээлийг авснаар Компани ойролцоогоор 34.5 сая ам. долларын хөрөнгөтэй болсон.
Степ Голдын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал, Т. Батаа хэлэхдээ, “Бид Алт-2 хөтөлбөрийн дагуу эхний ээлжийн төслийн санхүүжилтийг авсандаа баяртай байна. АЦО алтны уурхайн анхдагч хүдрийн олборлолт үйлдвэрийн төслийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан бид энэхүү санхүүжилтээр дамжуулан анхдагч хүдрийн үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэн анхдагч хүдрийн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэнэ. Аюулгүй, хариуцлагатай алт олборлох үйл ажиллагааг Монгол Улсад нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг дэмжиж, тусалсан Монгол Улсын Засгийн газар болон холбогдох засгийн газрын байгууллагуудад талархаж байна”.
Монгол Улсын Төв банкны Дэд ерөнхийлөгч, Г. Энхтайван хэлэхдээ, “Монгол Улсын Төв банк Монгол Улс дахь алтны олборлолт болон экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тэргүүлэгч уул уурхайн компани болон төслүүдэд Монгол Улс дахь арилжааны банкуудаар дамжуулан туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа билээ. Алтны олборлолт болон экспорт нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг бөгөөд бид Засгийн газрын Алт-2 хөтөлбөрөөр дамжуулан Степ Голд ХХК-ийн хоёр дугаар шатны төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжилт олгосондоо таатай байна”.
ХХБ-ны Гүйцэтгэх захирал, О. Орхон хэлэхдээ, “Бид Алт-2 хөтөлбөрийн хүрээнд тэргүүлэгч алт олборлогчдыг дэмжиж ажиллахдаа баяртай байна. Степ Голд Монгол Улсын уул уурхайн салбарын амжилтын нэг жишээ бөгөөд аюулгүй байдал, нийгмийн хариуцлага болон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаагаараа манлайлж байгаа билээ. Бид Степ Голд ХХК-ийн өргөтгөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласандаа таатай байна”.
Санхүүжилтийг АЦО алтны уурхайн өргөтгөлийн ажилд зарцуулах бөгөөд ирэх саруудад урт хугацаанд төлөвлөлтүүдийг хийнэ.
“Алт-2 хөтөлбөр”-ийн тухай
Монгол Улсын Засгийн газар “Алт-2 хөтөлбөр”-ийг 2017 онд баталсан. “Алт-2 хөтөлбөр”-ийн зорилго нь богино хугацаа болон урт хугацааны турш алтны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах мөн байгаль орчны хариуцлагатай ашиглалтыг дэмжих юм. Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Төв банк мөн арилжааны банкнууд болон хувийн хэвшлүүд тус хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Степ Голд Лимитэд
Степ Голд нь Монголын үнэт металл олборлогч тэргүүлэх зэрэглэлийн компани.
Нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй бол дор дурдсан этгээдэд хандана уу.
Гүйцэтгэл захирал бөгөөд Ерөнхийлөгч, Т. Батаа
Монгол Улс, Улаанбаатар хот 14241,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Олимпийн гудамж 19А,
Шангри-Ла оффис, 1201 тоот
Утас: +976 7732 1914
Өөдрөг мэдэгдэл, мэдээллийн талаарх анхааруулах мэдэгдэл
Дээрх мэдээнд өөдрөг мэдэгдэл, мэдээлэл агуулагдаж байгаа ба тус мэдэгдэл, мэдээллийн тооцоолол бидний хэд хэдэн мэдэж буй болон мэдээгүй эрсдэл, тодорхойгүй байдал болон бусад хүчин зүйлстэй бодит байдлаар зөрж, үгүйсгэгдэж болзошгүй. Тухайн зөрүү, үгүйсгэлийг үүсгэж буй хүчин зүйлсэд дэлхийн түүхий эдийн зах зээл, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарт хамааралтай эд зүйлсийн үнэ, хангалт нийлүүлэлт мөн уул уурхайн салбарт нөлөөлөх засгийн газар, эрх зүйн орчин тус бүрийн өөрчлөлт хамаарна. Энэхүү мэдээнд агуулагдах өөдрөг мэдэгдэл, мэдээллийн хувьд зарим хүчин зүйлсийг дурьдахад Хувьцааны арилжаа болон Монгол Улс дахь бизнес, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл, мэдээллийг ойлгоно. Тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллүүд нь бидний үзэмжээр зохимжтой хэдий ч үйл явц өөрчлөгдөж болзошгүй тул бид ирээдүйн үр дүн, үйл ажиллагааны түвшин, гүйцэтгэл мөн ололт амжилтад баталгаа өгөх боломжгүй. Холбогдох хуульд шаардсанаас бусад тохиолдолд бид тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллийг шинэ мэдээлэл, ирээдүйн үйл явдал эсхүл бусад зүйлстэй холбогдуулан шинэчлэх, өөрчлөх зорилго эсхүл үүргээс татгалзсан болно.
Торонто хотын хөрөнгийн бирж нь энэхүү мэдээний агуулгыг хянаагүй бөгөөд үүний зохимж эсхүл үнэн зөв байдалтай холбогдуулан аливаа хариуцлага хүлээхгүй болно.
Энэхүү мэдээний эх сурвалж хувилбарыг дор дурдсан холбоосноос харна уу.