Taking too long? Close loading screen.
Skip links

Мэдээ

Степ Голдын хөрөнгийн эргэлтийн сайн үзүүлэлт 3-р улиралд үргэлжилсэн хэвээр байна

Монгол Улс, Улаанбаатар хот – (Нюүсфайл Корп. – 2020 оны 11-р сарын 16-ны өдөр) – Степ Голд Лтд. (ТХБ: СГ) (цаашид “Степ Голд” эсхүл “Компани” гэх) нь 2020 оны 9-р сарын 30-ны өдрөөр тасалбар болгон 3-р  улирлын санхүүгийн тайлангаа зарлахдаа баяртай байна.

Компанийн 2020 оны 9-р сарын 30-ны өдөр тасалбар болгон гаргасан 3-р улирлын завсрын санхүүгийн үр дүнг SEDAR-д бүртгүүлэв.

Хураангуй завсрын санхүүгийн тайлан болон Удирдлагын хэлэлцүүлэг, дүн шинжилгээ бүрэн хувилбарыг Компанийн цахим хуудас – www.steppegold.com болон SEDAR цахим хуудаст байгаа Компанийн хэрэглэгчийн булангаас харах боломжтой. Өөрөөр заагаагүй бол бүх мөнгөн дүнг Америкийн Нэгдсэн Улсын валют буюу доллараар илэрхийлсэн болно.

Степ Голдын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал, Т.Батаа хэлэхдээ, “АЦО алтны уурхайн үйл ажиллагаа 3-р улиралд дахин сайн үзүүлэлттэй гарсан бөгөөд уул уурхайн үйл ажиллагаанаас 12.7 сая ам. долларын олборлолт хийгдсэнээс 6 сарын хугацаанд нийт 24.2 сая ам. доллар эргэлтийн мөнгөн хөрөнгөтэй болсон талаар мэдээлэхдээ таатай байна.”

“Хамгийн гол нь бид аливаа дурдсан хугацаанд аливаа осол авааргүй ажилласныг зарлахдаа баяртай байна.”

“3-р улиралд бэлэн мөнгөний зарлага унц бүрд 572 ам. долларт хүрсэн нь зах зээлийн доод түвшинд хэвээр үлдсэний зэрэгцээ алтны үнэ нь биднийг их хэмжээний бэлэн мөнгөний хуримтлалтай болоход нөлөөлсөн бөгөөд одоогоор тус үлдэгдэл нь 37 сая ам. доллар давсан билээ.”

“Одоогийн байдлаар бид 1.4 сая тонн хүдэр олборлож, үүний бараг 1 сая тонныг 1 болон 2-р Талбайд овоолсон. Мөн Нуруулдан уусгах талбайн өргөтгөл болох 3, 4 болон 5-р талбайн барилгын ажлыг гүйцэтгэлээ. Олборлолтын үйл ажиллагааг 4-р улиралд хэвээр үргэлжлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх эхний есөн сард 35,000 унц алт олборлох, 2021 онд илүү эрчимтэй ажиллахыг эрмэлзэж байна.”

“АЦО төслийн 2-р шатны ажил болох анхдагч хүдрийн бүсийн төслийн ажил амжилттай явагдаж байна. Мөн Санхүүжилт татах техник эдийн засгийн үндэслэл (СТТЭЗҮ)-ийн мэдээлэл болон холбогдох дэд бүтцийн судалгаа тус бүр амжилттай хийгдэж байгаа бөгөөд бид 2-р Шатны төслийн санхүүжилттэй холбогдуулан зээлдэгчидтэй холбогдож байна. Компани их хэмжээний бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байгаа тул урт хугацаанд хэрэгжүүлэх ажлуудаа 2021 оны эхээр эхлүүлэх зорилттой ажиллаж байгаа бөгөөд техник эдийн засгийн үндэслэл батлагдсанаас хойш төслийн санхүүжилт нэмэгдэнэ гэсэн итгэлтэй байгаа билээ.”

“Олборлох болон нуруулдах үйл ажиллагааг өвлийн улиралд үргэлжлүүлэн, исэлдсэн хүдрийн олборлолтын хэмжээг 2021, 2022 онуудад нэмэгдүүлэн 2023 оноос анхдагч хүдрийн  олборлолтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.”

3-р улирлын үзүүлэлт (өөрөөр заагаагүй бол бүх дүнг 000 ам. доллараар илэрхийлэв)

  • Улирлын орлого 19,360 ам. доллар байсан бөгөөд үүнд 11,352 унц алт болон 6,553 унц мөнгийг 1,930 ам. доллар болон 24 ам. доллараар тус бүрчлэн худалдав.
  • Уурхайн олборлох үйл ажиллагааны орлого нь элэгдэл болон хорогдуулалтын өмнө 12,729 ам. доллар байв.
  • Улирлын шинэчилсэн EBITDA балансын тооцоо 9,857 ам. доллар байв.
  • Улирлын бэлэн мөнгөний зарлага худалдсан унц бүрд 572 ам. доллар байв.
  • АЦО алтны уурхайн All in Sustaining Cost (AISC) буюу нэгж хүдрийг олборлох шууд тогтмол зардал худалдсан унц бүрд 794 ам. доллар байв.
  • КОВИД-19 цар тахалтай холбогдуулан олгож буй татварын чөлөөлөлтөөр Компани нь 2020 оны санхүүгийн жилд төлөх орлогын албан татварын хэмжээ бага байх төлөвтэй байна.
  • Улирлын турш алтны 2.18г/т, мөнгөний 8.48г/т дундаж агуулгатай 362,750 тонн хүдэр олборлож, 207,663 тонн хүдэр бутлав.
  • АЦО алтны уурхайн өргөтгөлтэй холбоотойгоор хийгдэж буй Санхүүжилт татах техник эдийн засгийн үндэслэл (СТТЭЗҮ)-ийг үргэлжлүүлэн хийж байна. СТТЭЗҮ-ийн зорилго нь АЦО алтны уурхайн анхдагч хүдрээс жилд ойролцоогоор 150,000 унц алт олборлон уурхайн үйл ажиллагааг 10 гаруй жил үргэлжлүүлэн явуулах юм.
  • Компанийн АЦО алтны уурхайн Хоолой-1, Хоолой-2, Хоолой-4 хүдрийн биетийн нөөцийн тооцоолол болон Мөнгө илрэлийн нөөцийн тооцоог хийх ажил дуусах шатандаа явж байна.
  • Компани нь АЦО алтны уурхай, Мөнгө илрэл мөн Уудам хөндий (УХ) алтны төсөлд хайгуулын өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд шинэчилсэн мэдээллийг 2020 оны 12-р сардд гаргана.
  • Компани нь засгийн газрын хэрэгжүүлж буй Алт 2 хөтөлбөрийн дагуу төслийн санхүүжилтийн эхний ээлжээр 10 гаруй сая ам. долларыг авсан.
  • Компани нь Эрик Спроттой хамтран хаалттай байдлаар брокерийн оролцоогүй хөрөнгө борлуулсан буюу нэгж бүр С2.15 ам. долларын үнээр нийт 6,976,944 нэгжийг худалдаж, ойролцоогоор 11,100 ам. Долларын хөрөнгө оруулалт босгосон.
  • Компани нь 2018 оны хөрвөх боломжтой өрийн хэрэгслийг хөрвүүлж, нийт 16,230,755 ширхэг хувьцааг одоо байгаа хувьцааны эзэмшилдээ нэмсэн.
  • КОВИД-19-с шалтгаалан уул уурхайн бүх компаниудад бэрхшээл учирч байгаа бөгөөд бид үүссэн аливаа асуудлын нөлөөллийг буруулах тал дээр ажилласаар байна.

Non-IFRS буюу Олон улсын санхүүгийн тайлагнах стандартын бус арга хэмжээний биелэлтийн тухай дээр дурдсан мэдээллийг Компанийн Удирдлагын хэлэлцүүлэг болон дүн шинжилгээнээс харах боломжтой.

Үйл ажиллагаа болон санхүүгийн хураангуй

2020 оны 9-р сарын 30-ны өдөр дуусах улирал 3-р улирал 2-р улирал 1-р улирал 3-р улирал 2019 оны эхний өдөр болон 3-р улирал дуусах өдөр хүртэлх хугацаа 2020 оны эхний өдөр болон 3-р улирал дуусах өдөр хүртэлх хугацаа
(ам. доллар) 2020 оны 9-р сарын 30-ны өдөр 2020 оны 6-р сарын 30-ны өдөр 2020 оны 3-р сарын 31-ний өдөр 2019 оны 9-р сарын 30-ний өдөр 2020 оны 9-р сарын 30-ний өдөр 2020 оны 9-р сарын 30-ний өдөр
Олборлолтын хаягдал тэрбум шоо метр 109,862 68,811 19,948 198,622 1,986
Олборлосон хүдэр тонн 362,750 330,225 153,679 846,654 157,210
Буталсан тонн 207,663 164,287 111,866 483,816 195,280
Зэрэглэл (1) г/т 2.18 1.67 1.83 1.93
Гаргаж авсан алт(2) % 70.0% 70.0% 70.0% 70.0%
Боловсруулсан алт унц 10,342 15,389 25,731
Худалдсан алт унц 11,352 12,458 23,810
Боловсруулсан мөнгө унц 6,516 4,978 11,494
Худалдсан мөнгө унц 6,553 3,728 10,281
Орлого 000-аар 19,360 19,520 38,880
Нийт ашиг 000-аар 11,324 9,893 21,217
Олборлолтын нэгжид ногдох шууд тогтмол зардал ам. доллар/унц 6.34 5.04 6.76 5.91
Олборлолтын нэгжид ногдох шууд тогтмол зардал ам. доллар/унц 4.06 3.85 4.01 3.97
Талбайн ерөнхий болон захиргааны нэгж зардал ам. доллар/унц 2.48 1.93 2.60 2.29
Бэлэг мөнгөний зарлага ам. доллар/унц 572 595 N/A
Олборлолтын нэгжид ногдох хүдэр олборолтын шууд тогтмол зардал ам. доллар/унц 794 739 N/A

(1) Дундаж агуулга гэдэгт нуруулдан уусгах талбайд буй хүдрийн алтны дундаж агуулга гэж ойлгоно.
(2) Алтны гарцыг ТЭЗҮ-д 70% байхаар тооцоолсон үр дүнгд үндэслэсэн бөгөөд үүнийг нөөц болон бүтээгдэхүүний зардлыг тооцоход хэрэглэнэ. Бодит гарц өөрчлөгдөж болзошгүй.

Алсын хараа

Компани нь 2020 оны эхний улирал буюу жилийн хамгийн хүйтэн саруудад олборлох хэмжээ бага зэрэг буурах төлөвтэй байгаа хэдий ч олборлох болон нуруулдах үйл ажиллагааг өвлийн турш одоогийн олборлолтын хэмжээгээр үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. 2020 оны 12-р сарын 31-ний өдөр дуусах олборлолтын жилд нийт 35,000 унц алт худалдах тооцоололтой байгаа бөгөөд алтны анхны борлуулалтыг 2020 оны 4-р сарын сүүлээр эхлүүдсэн.

2021, 2022 онд жилдээ 50,000-аас 60,000 унц алт худалдаж, 2023 онд анхдагч хүдрийн олборлолтод шилжих төлөвлөгөөтэй байна.

Компани нь нуруулдан уусгах талбайн 3, 4 болон 5-р өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэсэн тухай мэдээлэхдээ баяртай байна. Нуруулдан уусгах талбайн нэгдүгээр талбайн нуруулдах ажлыг 2021 оны эхний хагаст дуусгана. Мөн уурын заах барьж байгаа бөгөөд суларсан уусмал болон баяжуулах үйлдвэрийн дулааныг тус уурын зуухнаас хангана.

Санхүүжилт татах техник эдийн засгийн үндэслэлийг 2021 оны эхний хагаст хийж дуусгах бөгөөд 2021 оны сүүлийн хагаст шинэ флотацийн баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. СТТЭЗҮ-ийг ДиАрАй Глобалаар мөн металлургийн туршилтын ажлыг Бэйс Металюржикал Лаборторисоор хийлгэхээр тус тус гэрээ байгуулсан. сентерра Голд ХХК-ийн 2012 онд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл, нэмэлт судалгаа мөн Степ Голд ХХК-ийн 2017 оноос хойш гүйцэтгэсэн хайгуул болон нарийвчилсан өрөмдлөгийн үр дүнд үндэслэн СТТЭЗҮ-ийг хийнэ.

Анхдагч хүдрийн олборлолтын үе шатанд сайжруулсан эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдуулан Вүүд ПЛС болон Евро Хан компаниудаар эрчим хүчний судалгаа хийлгэхээр гэрээ байгуулсан. Мөн хаягдлын далангийн судалгааг дэлхийн тэргүүлэгч инженерийн байгууллагаар хийлгэж байна.

АЦО алтны уурхайн өргөтгөлийн санхүүжилтийн стратеги СТТЭЗҮ-ийн зэрэгцээ явагдаж байгаа бөгөөд барилгын ажлыг 2021 оны зун эхлүүлэхээр төлөвлөж байна. Төсөл санхүүжилтийн арга, хувилбар дээр санхүүжилт босгох тэргүүлэгч байгуулага болох Түрмс Адвайсорс зөвлөхөөр ажиллаж байна. Компани нь төсөл санхүүжүүлэх болон зээлдэгч байгууллагуудтай хэлэлцээрүүдийг эхлүүлсэн бөгөөд аливаа хөрөнгийн шаардлагыг үйл ажиллагааны бэлэн мөнгөний эргэлт болон компанийн дансанд байгаа бэлэн мөнгөөр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Степ Голд Лимитэд

Степ Голд нь Монголын үнэт металл олборлогч тэргүүлэх зэрэглэлийн компани.

Нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй бол дор дурдсан этгээдэд хандана уу.

Гүйцэтгэл захирал бөгөөд Ерөнхийлөгч, Т. Батаа

Монгол Улс, Улаанбаатар хот 14241,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Олимпийн гудамж 19А,
Шангри-Ла оффис, 1201 тоот
Утас: +976 7732 1914

Өөдрөг мэдэгдэл, мэдээллийн талаарх анхааруулах мэдэгдэл

Дээрх мэдээнд өөдрөг мэдэгдэл, мэдээлэл агуулагдаж байгаа ба тус мэдэгдэл, мэдээллийн тооцоолол бидний хэд хэдэн мэдэж буй болон мэдээгүй эрсдэл, тодорхойгүй байдал болон бусад хүчин зүйлстэй бодит байдлаар зөрж, үгүйсгэгдэж болзошгүй. Тухайн зөрүү, үгүйсгэлийг үүсгэж буй хүчин зүйлсэд дэлхийн түүхий эдийн зах зээл, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарт хамааралтай эд зүйлсийн үнэ, хангалт нийлүүлэлт мөн уул уурхайн салбарт нөлөөлөх засгийн газар, эрх зүйн орчин тус бүрийн өөрчлөлт хамаарна. Энэхүү мэдээнд агуулагдах өөдрөг мэдэгдэл, мэдээллийн хувьд зарим хүчин зүйлсийг дурьдахад Хувьцааны арилжаа болон Монгол Улс дахь бизнес, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл, мэдээллийг ойлгоно. Тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллүүд нь бидний үзэмжээр зохимжтой хэдий ч үйл явц өөрчлөгдөж болзошгүй тул бид ирээдүйн үр дүн, үйл ажиллагааны түвшин, гүйцэтгэл мөн ололт амжилтад баталгаа өгөх боломжгүй. Холбогдох хуульд шаардсанаас бусад тохиолдолд бид тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллийг шинэ мэдээлэл, ирээдүйн үйл явдал эсхүл бусад зүйлстэй холбогдуулан шинэчлэх, өөрчлөх зорилго эсхүл үүргээс татгалзсан болно.

Торонто хотын хөрөнгийн бирж нь энэхүү мэдээний агуулгыг хянаагүй бөгөөд үүний зохимж эсхүл үнэн зөв байдалтай холбогдуулан аливаа хариуцлага хүлээхгүй болно.

Энэхүү мэдээний эх сурвалж хувилбарыг дор дурдсан холбоосноос харна уу.

https://www.newsfilecorp.com/release/68247

Шинэ мэдээ

Мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.