Skip links

Мэдээ

ТиЭмЭкс Групп, Степ Голд болон The Open-ын Си-Сүйт

ТОРОНТО ХОТ, 2020 оны 12-р сарын 10-ны өдөр /CNW/ Степ Голд Лимитедийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга (ТХХБ: СГ) нь ТиЭмЭкс Групптай хийсэн ярилцлагын үеэр компанийнхаа түүхийг танилцуулав.

The Open-ын Си-Сүйт цуврал бичлэгтэй ярилцлага нь Торонто хотын хөрөнгийн бирж болон ТиЭсЭкс хөрөнгө оруулагчдын биржид бүртгэлтэй компаниудын сэтгэгдэл болон компанийн удирдлагууд одоогийн бизнесийн орчинд хэрхэн ажилладаг талаар танилцуулдаг билээ. Хамгийн сүүлийн The Open-ын Си-Сүйт бичлэгийг https://www.tmxmoney.com/en/csuite.html –ээс харна уу.

Степ Голд Лимитепийн (ТХХБ: СГ) тухай

Степ Голд Лтд. нь үнэт металлын хайгуул, үйлдвэрлэлийн чигэлэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компани юм. Манай компани Монгол Улсад Алтан Цагаан Овоо Төсөл (АЦО Төсөл), Уудам Хөндий  төслүүдийг хэрэгжүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://steppegold.com/-ээс харна уу.

ТиЭмЭкс Групп (ТХХБ: Экс)-ийн тухай

ТиЭмЭкс Группын гол охин компаниуд нь хөрөнгө болон тогтсон орлогын хүрээнд бэлэн мөнгө болон дериватив санхүүгийн хэрэгсэлийн зах зээл болон арилжааны газруудын үйл ажиллагааг эрхэлдэг. Торонто хотын хөрөнгийн бирж, ТиЭсЭкс хөрөнгө оруулагчдын бирж, ТиЭсЭкс алфа бирж, Канад Улсын үнэт цаасны хадгаламж, Монтреаль хотын бирж, Канад Улсын арилжааны корпораци, Трайпорт болон ТиЭмЭкс Группын бусад компаниуд нь дэлхийн санхүүгийн нийгэмлэгт хөрөнгө бүртгүүлэх зах зээл, хөрөнгө арилжаалах зах зээл, арилжааны газар, хадгаламжийн үйлчилгээ, технологийн шийдэл, мэдээллийн бүтээгдэхүүн болон бусад үйлчилгээгээр хангадаг. ТиЭмЭкс Группын төв оффис нь Торонто хотод бүртгэлтэй бөгөөд Хойд Америк (Монтреаль, Калгари, Ванкувер болон Нью-Йорк хот)  Лондон, Бээжинь Сингапур зэрэг олон улсын гол зах зээлүүдэд оффистой. ТиЭмЭкс Группын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудас www.tmx.com -ээс авах боломжтой. ТиЭмЭкс Гурппын Твиттер хуудас @TMXGroup 

Мэдээллийн эх сурвалжыг дараах холбоосоос харна уу:
http://www.newswire.ca/en/releases/archive/December2020/10/c7477.html

Шинэ мэдээ

Мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.