Skip links

Мэдээ

Степ Голд нь Монголын хөрөнгийн биржид арилжаалах төлөвлөгөөг танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот – (Нюүсфайл Корп. – 2020 оны 12-р сарын 14-ний өдөр) – Степ Голд Лтд. (ТХХБ: СГ) (цаашид “Степ Голд” эсхүл “Компани” гэх) нь Монголын  Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа давхар бүртгүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа.

“Ард Секюритиз” ХХК гол зөвлөх болон андеррайтераар ажиллах бөгөөд 2021 оны 4-р сард багтаан эрх зүйн зохицуулалтаас хамааран Монгол хөрөнгө оруулагчдад хувьцаагаа худалдахын зэрэгцээ тус арилжааг гүйцэтгэхээр ажиллаж байна.

“Степ Голд” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал, Төмөр-Очирийн Батаа хэлэхдээ, “Степ Голд” ХХК нь богино хугацаанд Монголын тэргүүлэх зэргийн алт олборлогч болсон бөгөөд бид өсөж буй үнэт металлын портфолидоо Монгол Улсын хөрөнгө оруулагчид нэмж оруулахдаа таатай байна. Одоогийн байдлаар “Степ Голд” ХХК-ийн нийт хувьцааны 20 гаруй хувийг Монгол хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа бөгөөд энэ нь цаашид “Степ Голд” ХХК-ийн амжилтыг Монгол хөрөнгө оруулагчидтай хуваалцах зорилгын илэрхийлэл билээ. Мөн “Степ Голд” ХХК нь аль хэдийнээ нийгмийн хөгжил, дэмжлэг, ажлын байрыг нэмэгдүүлэх болон хариуцлагатай олборлолтын үйл ажиллагааны хүрээнд танигдсан бөгөөд энэхүү санал болгосон арилжаа нь үнэт металлын үндэсний тэргүүлэгч болон Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулагч бий болгох зорилготой нийцэж байгаа юм. “Ард Секюритиз” нь Монгол Улсын шилдэг брокерийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний компани бөгөөд бид хувьцаагаа давхар бүртгүүлэх дээр хамтран ажиллахдаа баяртай байна.”

“Ард Секюритиз”-ийн ТУЗ-ын дарга мөн түүний толгой компани болох Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал, Энхсайханы Амарбаясгалан хэлэхдээ, “Бид Степ Голд ХХК-ийн хувьцааг МУХБ дээр давхар бүртгүүлэх ажил дээр хамтран ажиллахдаа таатай байна. Монголын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгааг бид анзаарсан бөгөөд амжилтын түүхтэй үндэсний уул уурхайн компанитай нэгдэх хүсэлтэй байгаа билээ. Монгол Улс уул уурхайн тэргүүлэх зэргийн салбартай улс бөгөөд “Степ Голд” ХХК нь энэхүү өндөр өсөлттэй салбарт хариуцлагатай олборлолт болон ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр гайхалтай жишээ үзүүлж байгаа компани юм. Бид энэхүү хэлцлээр санхүүгийн хүнд нөхцөлд хэрхэн амжиллтай арилжаалах боломжтойг харуулана.”

Энэхүү арилжаагаар бий болсон хөрөнгийг Компанийн АЦО Алтны уурхайн 2 дугаар шатны өргөтгөлд ашиглах юм.

Ард Секюритизийн тухай

Ард Санхүүгийн Нэгдэл нь Монголын үндэсний хөрөнгө оруулагчдад санхүүгийн болон бизнесийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа үзүүлдэг санхүүгийн нэгдэл компани юм.

Ард Секюритиз нь сүүлийн хоёр жилд нийт хоёр төрлийн арилжаанаас МУХБ-ийн 40 хувийг бий болгож, зах зээлийг тэргүүлж байна. Түүний толгой компани болох Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Монгол Улсын энгийн иргэдэд хөрөнгийн зах зээлийг нээлттэй байлгах боломжийг нэмэгдүүлэх юм.

2020 онд Ард Секюритиз нь Монгол улсад анх удаа МУХБ-д хаалттай хөрөнгө оруулалтын сангаар бүртгэгдсэн Үндэсний Хувьчлалын Сангийн санхүүжилтийг амжилттайгаар андеррайтинг хийж, гүйцэтгэсэ. Уг санг үүсгэн байгуулснаар Группийн бирж дээр бүртгэгдсэн нийт компанийн тоо 5 болсон бөгөөд үүнд Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Ард Даатгал ХК, Ард Кредит ББСБ ХК, Монгол шуудан ХК болон Үндэсний Хувьчлалын Сан зэрэг компаниуд багтана.

Ард Секюритиз ХХК

Цахим хуудас: www.ardsecurities.com
Имэйл: [email protected]
Утас: +976 77078181

Степ Голд Лимитэд

Степ Голд ХХК- Монгол Улсын тэргүүлэх үнэт металл үйлдвэрлэгч.
Нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй бол дор дурдсан этгээдэд хандана уу.
Гүйцэтгэл захирал бөгөөд Ерөнхийлөгч, Төмөр-Очирын Батаа

Монгол Улс, Улаанбаатар хот 14241,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Олимпийн гудамж 19А,
Шангри-Ла оффис, 1201 тоот
Утас: +976 7732 1914

Өөдрөг мэдэгдэл, мэдээллийн талаарх анхааруулах мэдэгдэл

Дээрх мэдээнд өөдрөг мэдэгдэл, мэдээлэл агуулагдаж байгаа бөгөөд тус мэдэгдэл, мэдээллийн тооцоол бидний хэд хэдэн мэдэж буй болон мэдээгүй эрсдэл, тодорхойгүй байдал болон бусад хүчин зүйлстэй бодит байдлаар зөрж, үгүйсгэж болзошгүй. Тухайн зөрүү, үгүйсгэлийг үүсгэж буй хүчин зүйлсэд дэлхийн түүхий эдийн зах зээл, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарт хамааралтай эд зүйлсийн үнэ, хангалт мөн уул уурхайн салбарт нөлөөлөх засгийн газар, эрх зүйн орчин тус бүрийн өөрчлөлт хамаарна. Энэхүү мэдээнд агуулагдах өөдрөг мэдэгдэл, мэдээллийн хувьд зарим хүчин зүйлсийг дурдахад Хувьцааны арилжаа болон Монгол Улс дахь бизнес, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл, мэдээллийг ойлгоно. Тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллүүд нь бидний үзэмжээр зохимжтой хэдий ч үйл явц өөрчлөгдөж болзошгүй тул бид ирээдүйн үр дүн, үйл ажиллагааны түвшин, гүйцэтгэл мөн ололт амжилтад баталгаа өгөх боломжгүй. Холбогдох хууль шаардсанаас бусад үед бид тухайн өөдрөг мэдэгдэл, мэдээллийг шинэ мэдээлэл, ирээдүйн үйл явдал эсхүл бусад зүйлстэй холбогдуулан шинэчлэх, өөрчлөх зорилго эсхүл үүргээс татгалзсан болно.

Торонто хотын хөрөнгийн бирж нь энэхүү мэдээний агуулгыг хянаагүй бөгөөд үүний зохимж эсхүл үнэн зөв байдалтай холбогдуулан аливаа хариуцлага хүлээхгүй болно.

Энэхүү мэдээний эх сурвалж хувилбарыг дор дурдсан холбоосноос харна уу.
https://www.newsfilecorp.com/release/70180

Шинэ мэдээ

Мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.