Skip links

Мэдээ

Степ Голд компани 2-р шатны үйлдвэрлэлд шаардагдах тоног төхөөрөмжийн худалдан авалтаа эхэллээ

Улаанбаатар, Монгол – (Гуравдугаар сарын 24, 2021) – Steppe Gold Limited (TSX: STGO) (Цаашид “Степ Голд” эсвэл компани гэнэ) 2-р шатны анхдагч хүдэр олборлолтын өргөтгөлтэй холбоотой ажлын явцаас танилцуулж байна.

Компани 2-р шатны анхдагч хүдэр олборлолтын үйл ажиллагаанд шаардлагатай гол тоног төхөөрөмжийн худалдан авалтаа эхлэв. Улмаар компанийн 100% эзэмшилд байдаг Алтан Цагаан Овоо алтны уурхайн жилийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 150,000 унц болгохоор зорьж байна.

Хамгийн эхний үндсэн худалдан авалт нь шинэ бутлуур. Шинэ бутлуур нь одоогийн бутлуурын хүчин чадалтай харьцуулахад 3 дахин илүү буюу 1000 т/цаг бутлах хүчин чадалтай. Энэ нь бидний тооцоогоор 2-2.5 сая тонн бүхий анхдагч хүдэр олборлох төлөвлөгөөтэй нийцэж байна. Шинэ бутлуурын суурийн бүтээн байгуулалт, суурилуулалтыг 4-р сарын эхээр эхлүүлнэ. 2021 оны 7-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Олон улсад тэргүүлэх ханган нийлүүлэгчээс авсан энэхүү бутлуурын нийт өртөг 5 сая ам.доллар болохоор байна. Үүнд барилгын ажлын гүйцэтгэл, суурилуулалт, туршилтын ажил багтана. Бутлуурын худалдан авалтыг Монголын тэргүүлэх арилжааны банкны 2.9 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр гүйцэтгэж байна.

Худалдан авалт хийж байгаатай зэрэгцээд компани 2-р шатны үйлдвэрлэлийг санхүүжүүлэх хэд хэдэн транч бүхий зээлийн санхүүжилтийн асуудлаар дотоод, гадаадын зээлдэгч нартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Металлургийн туршилт үргэлжилж байгаа бөгөөд эерэг үр дүнгүүд гарч байна. Мөн 2021 оны зун ТЭЗҮ-ээ дуусгах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Steppe Gold компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “Бид Алтан Цагаан Овоо алтны уурхайн 2-р шатны анхдагч хүдрийн олборлолтын өргөтгөлд зориулж тоног төхөөрөмжийн худалдан авалтаа амжилттай эхэлсэндээ баяртай байна. Бид бутлуурын хүчин чадлаа сайжруулах зорилгыг эн тэргүүнд тавьж, ингэснээр төслийн нуруулдан уусгах шатанд хүдэр буталж нуруулдах ажлыг эрчимжүүлнэ гэж үзэж байна. Улмаар энэ нь 2021 оны сүүлч болон 2022 онд алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох төлөвтэй. Бид уурхайн хүчин чадлыг өргөжүүлэх төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлсэн. Мөн нэмүү өртөг шингэсэн эрчим хүчний шийдлээ сайжруулахаар төлөвлөж байна. Бид 2021 оны 2-р хагаст 2-р шатны үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, 2023 онд жилд 150,000 унц алт боловсруулах техникийн хүчин чадалдаа хүрэхээр зорьж байна” гэв.

Шинэ мэдээ

Мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.