Улаанбаатар, Монгол – (Гуравдугаар сарын 30, 2021) – Steppe Gold Limited (TSX: STGO) (Цаашид “Степ Голд” эсвэл компани гэнэ) компани 2020 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсон санхүүгийн жил болон дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулж байна. Өөрөөр заагаагүй бол бүх мөнгөн дүнг америк доллараар илэрхийлэв.
Steppe Gold компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “2020 онд 9 сарын хугацаанд Алтан Цагаан Овоо уурхайн үйл ажиллагаатай холбоотой бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн урсгал $32.6 сая, орлого $52.1 сая болж бид Алтан Цагаан Овоо уурхайн үйлдвэрлэлийн ажлыг маш өндөр үзүүлэлттэйгээр эхлүүлсэндээ баяртай байна.
Хамгийн гол нь төслийн хэмжээнд ямар нэг осол эндэгдэл гараагүй бөгөөд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө орон нутгийн мэргэжлийн аудитаар 93%-ийн гүйцэтгэлтэй биелүүлэн ажиллалаа.
Энэ жил бэлэн мөнгөөр илэрхийлсэн зардал нь зах зээлийн хамгийн бага түвшинд буюу унц тутамд $607 байсан. Үүний үр дүнд тогтвортой мөнгөн хөрөнгийн үлдэгдэл бүрдүүлж, тус үзүүлэлт нь 2020 оны эцэс гэхэд $32.6 сая боллоо. Дотоодын болон гадаадын зээлдэгч нартай хийсэн хэлэлцээрийн үр дүнд төслийн 2-р шатны өрийн санхүүжилтийн төлөвийг өөдрөгөөр харж байна.
Одоогоор бид нийт 1.7 сая тонн хүдэр олборлож, 1.25 сая тонн хүдрийг нуруулдан уусгах талбайн 1, 2-р талбайд нуруулдсан. Шинэ бутлуурыг ирэх зун угсран ашглалтанд оруулж, улмаар бид 2021 онд нуруулдах хүдрийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
1-р улиралд хэт хүйтэн цаг агаарын нөлөөллөөс шалтгаалан үйлдвэрлэл түр зогссон боловч тун удахгүй эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Үндсэн урвалжийн нийлүүлэлтэд тодорхой хэмжээний саатал үүсээд байгаа. Энэ нь 2-р улирлын үйлдвэрлэлд мөн нөлөөлөхөөр байгаа тул бид зуны саруудад урвалж бодисоо нөөцөлж авах төлөвлөгөөтэй байна. Дээрх асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж найдаж байна.
Алтан Цагаан Овоо уурхайн алтны нөөц 2.45 сая унц болж өссөнтэй зэрэгцээд урт хугацаанд ашиглах хөрөнгийн татан авалтыг үргэлжлүүлж байна. Бид 2021, 2022 онд исэлдсэн хүдрийн үе шатны бүтээгдэхүүн гаргалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Мөн 2-р үе шатны үйлдвэрлэлийн судалгааны ажил эхэлсэн” гэв.
2020 оны 12-р сарын 31-нд дуусгавар болсон санхүүгийн жилийн онцлох зүйлс (Өөрөөр заагаагүй бол бүх дүнг 000 ам.доллараар илэрхийлэв)
- 2020 оны 12-р сарын 31-нд дуусгавар болсон санхүүгийн жилд орлого $52,097 байсан бөгөөд үүнд 31,733 унц алт болон 13,710 унц мөнгийг $1,842 болон $21-аар тус бүр худалдсан.
- Уурхайн олборлох үйл ажиллагааны орлого нь элэгдэл болон хорогдуулалтын өмнө $32,551 байв.
- Жилийн шинэчилсэн EBITDA балансын тооцоо $24,399 байна.
- Жилийн эцсийн харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдэл $32,605, зээлийн үлдэгдэл $10,500 байна.
- 2020 оны 12-р сарын 31-нд дуусгавар болсон санхүүгийн жилд бэлэн мөнгөний зарлага хуримтлагдсан унц бүрд $607 байв.
- 2020 оны 12-р сарын 31-нд дуусгавар болсон санхүүгийн жилд нэгж хүдрийг олборлох шууд тогтмол зардал хуримтлагдсан унц бүрд $842 байв.
- 2020 оны 12-р сарын 31-нд дуусгавар болсон санхүүгийн жилд 1,138,209 тн хүдэр олборлож, 699,204 тн хүдэр нуруулдсан. Хүдрийн дундаж агуулга Au-03 г/т, Ag- 8.88 г/т.
- Covid-19 цар тахалтай холбогдуулан олгож буй татварын хөнгөлөт, чөлөөлөлтөөр Компани нь 2020 оны санхүүгийн жилд төлөх орлогын албан татварын хэмжээ бага байх төлөвтэй байна.
- Компани 2021 оны 2-р сарын 24-нд Алтан Цагаан Овоо уурхайн шинэчлэгдсэн нөөцийг танилцуулсан. Энэхүү шинэчилсэн нөөцийн тооцооллоор ордын нөөц 2 дахин нэмэгдэж, 2.45 сая унц боллоо. Энэ нь жилд 150,000 унц алт олборлох төлөвлөгөө болон уурхайн үйл ажиллагааг 10 жилээр нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.
- Алтан Цагаан Овоо төслийн 2-р шатны ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах ажил ахицтай байна. Нөөцийн шинэчилсэн тооцоо болон нарийвчилсан металлургийн туршилтын ажилд үндэслэн боловсруулсан шинэчилсэн ТЭЗҮ-ийг 2021 оны зун танилцуулах зорилготой байна.
- Компани 2020 онд Алтан Цагаан Овоо болон Мөнгө илрэлд өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн. Өрөмдлөгийн ажил 2020 оны 12-р сар хүртэл үргэлжиллээ. Ордын хэмжээнд гүйцэтгэсэн нарийвчилсан өрөмдлөгийн ажлын үр дүнгээр Алтан Цагаан Овоо ордын хүдрийн биетүүдийн хэмжээ нэмэгдэж Мөнгө илрэлийн нөөцийг шинээр тооцооллоо.
4-р улирлын онцлох зүйлс (Өөрөөр заагаагүй бол бүх дүнг 000 ам.доллараар илэрхийлэв)
- 4-р улирлын нийт орлого $13,217 байсан бөгөөд үүнд 7,923 унц алт болон 3,429 унц мөнгийг унц тутмыг нь $1,882 болон $23-аар тус тус борлуулсан.
- Уурхайн олборлолтын үйл ажиллагааны орлого нь элэгдэл болон хорогдуулалтын өмнө $8,349 байсан.
- Улирлын шинэчилсэн EBITDA балансын тооцоо $5,551 байна.
- 4-р улирлын бэлэн мөнгөний зарлага худалдсан унц бүрт $604 байв.
- 4-р улиралд хайгуулын зардлыг тооцоололгүйгээр 1 унц алтанд ногдох үйлдвэрлэлийн ба удирдлагын зардал $909 байна.
- 4-р улиралд нийт 291,455 тн хүдэр олборлож, 206,703 тн хүдэр нуруулдсан. Хүдрийн дундаж агуулга Au-26г/т, Ag 9.22г/т.
Цаашдын төлөв
Хүдэр олборлох, нуруулдах ажил өвлийн улиралд төлөвлөгөөний дагуу явагдсан. Одоо нийт 1.25 сая тонн хүдрийг нуруулдан уусгах талбайд буулгаад байна. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалан 2021 оны 1-р улиралд нуруулдан уусгалт болон, алт үйлдвэрлэлийг түр зогсоогоод байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болж үүсдэг зогсолт нь 2021/22 оны өвлийн улиралд барилгын ойролцоо ус халаах байгууламж суурилуулснаар шийдвэрлэгдэнэ. Компани Covid-19-тэй холбоотой урвалж бодисын нийлүүлэлт хязгаарлагдаад байгаа боловч цаг агаар дулаарч байгаа ойрын саруудад үндсэн химийн урвалжуудаа нөөцлөхөөр төлөвлөж байна. Мөн нуруулдан уусгах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2021 оны 4-р сараас дахин эхлүүлэхээр төлөвлөж байна.
2021, 2022 онд жилийн гарцаа 50,000-60,000 унц болгон нэмэгдүүлж, 2023 онд анхдагч хүдрийн олборлолтын ажилруу шилжих төлөвлөгөөтэй байгаа. 2021 оны бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө нь 2021 оны 4-р сард нуруулдан уусгах ажиллагааг эхлэх болон Covid-19-өөс шалтгаалсан худалдан авалтын саатал дахиж үүсэхгүй байхаас хамаарна.