Skip links

Мэдээ

Степ Голд 3-р улирлын үйл ажиллагааны явцаасаа мэдээллээ

Монгол Улс, Улаанбаатар – (Newsfile Corp. – 2021.10.12) – Cтеп Голд Лимитед (TSX: STGO) (OTCQX: STPGF) (FSE: 2J9) (“Степ Голд” эсвэл “Тус компани”) 3-р улиралд үйл ажиллагаанд, тэр дундаа Алтан Цагаан Овоо төсөл дээр гарсан гол өөрчлөлт, явцаас мэдээлж байна.

Алтан Цагаан Овоо уурхайн үйл ажиллагаанд дараах өөрчлөлтүүд гарлаа. (Мэдээлэлд дурьдагдсан мөнгөн дүнг өөрөөр илэрхийлээгүй бол америк доллараар тэмдэглэсэн болно):

  1. 3-р улиралд Алтан Цагаан Овоо уурхайн нуруулдан уусгах талбай дахь хүдэр овоолго, олборлолт тасалдаагүй, хэвийн үргэлжилсэн. Нуруулдан уусгах талбайд 1.7 сая тонн хүдэр нуруулдсан. Мөн хүдрийн овоолгын талбайд нэмэлтээр 0.6 сая тонн хүдэр байна. Алт, мөнгөний нөөц бүрдүүлэх ажил жилийн турш амжилттай явагдаж байгааг мэдээлэхэд таатай байна.
  2. Овоолго болон олборлосон хүдрээс гадна нуруулдан уусгах талбай дахь агуулга нь тодорхойлогдоогүй хүдрийг нийлүүлэн дээжийг шинжлэхэд хүдрийн гарцыг 70%-аар тооцоолвол урьдчилсан байдлаар агуулахад нийт 40,000 унц алт хадгалагдаж байна.
  3. Шинэ бутлуурын бүтээн байгуулалт, суурилуулалтын ажил маш ахицтай байгаа бөгөөд 2021 оны эцэс гэхэд ажиллуулж эхлэхээр төлөвлөж байна. Ингэснээр төслийн 2-р шатны үйлдвэрлэлд ашиглах эхний гол тоног төхөөрөмж бэлэн болж байна. Мөн үүний тусламжтайгаар исэлдсэн хүдрийн үйлдвэрлэлийн шатан дахь үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ.
  4. Өвлийн улиралд нуруулдан уусгалт, үйлдвэрлэлд ашиглах уурын зуухыг суурилуулж, туршилт хийж эхэлсэн.
  5. Өмнөх хэвлэлийн мэдэгдлүүдэд дурьдаж байсанчлан 2020 оны 11-р сард Монгол Улсад Covid-19-ийн халдвар дэгдсэнээс хойш манай нийлүүлэлтийн сүлжээнд саатал гарсан. Монгол Улсад Covid-19-ийн халдварын тоо өндөр байгаагаас шалтгаалан Монгол-БНХАУ-ын хил дээр зарим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд хязгаарлалт хийх нь нэмэгдсэн. Үүний улмаас манай Алтан Цагаан Овоо уурхайн нийлүүлэлтийн сүлжээнд саатал гарсан юм. Гэхдээ компани үүнийг түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Компанийн 2021 оны зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэл хойшилж, 2022 он руу шилжиж байна. Энэхүү нөхцөл байдал 3-р улиралд үргэлжилж, үйлдвэрлэл зогсонги байдалд ороод байна.
  6. Одоо өвлийн улирал ойртож байгаа энэ үед бид 2022 онд үйлдвэрлэлээ эрчимжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд агуулахын хэмжээгээ томруулахад анхаарч ажиллаж байна.
  7. 2-р шатны төслийн ТЭЗҮ боловсруулах ажил үндсэндээ дууссан. Голлох тоон үзүүлэлтүүдийг 10-р сарын 26-нд танилцуулж, дараа нь тайлангаа эцсийн байдлаар бүртгүүлнэ.
  8. Алтан Цагаан Овоо уурхайн хайгуулын ажил 3-р улиралд үргэлжилж, 2 өрмийн суурь машинаар хайгуулын өрөмдлөг хийж, ойролцоогоор 3800 метр өрөмдлөө. Урьдчилсан байдлаар үр дүнгүүд гарч байгаа бөгөөд дээжний үр дүнгүүд хэтийн төлөв нэлээд өндөртэй байна.

Степ Голд компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “Цар тахлын нөлөөгөөр манай нийлүүлэлтийн сүлжээнд саатал гарч байгаа ч бид БНХАУ-ын хил дээрх асуудал тун удахгүй шийдэгдэнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байна. Алтан Цагаан Овоо ордын олборлолт, овоолгын ажил төлөвлөсөн хурдаараа явж байгаа бөгөөд одоо агуулахын талбайд 40,000 унц алт бүхий хүдэр агуулагдаж байна. Үүний ачаар бид 2022 онд үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлж, 60,000 унц алт үйлдвэрлэх бүрэн боломжтой боллоо. Мөн 2-р шатны төслийн ТЭЗҮ-ийг ойрын хугацаанд танилцуулах гэж буйдаа баяртай байна. Энэ оны эхээр нөөцийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн таатай мэдэгдэл гарсан. Мөн бид төслийн санхүүжилтийн асуудлаар ахисан түвшинд хэлэлцээр хийж байгаа бөгөөд энэ нь компанид томоохон дэмжлэг болно гэж найдаж байна” гэв.

Степ Голд Лимитед

Степ Голд бол Монголын тэргүүлэх үнэт металл үйлдвэрлэгч компани.

Нэмэлт мэдээллийг:

Т.Батаа, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал

Шангри-Ла оффис, 1201, Олимпийн гудамж
19А, Сүхбаатар дүүрэг 1,
Улаанбаатар 14241, Монгол Улс

Утас: +976 7732 1914

Шинэ мэдээ

Мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.