Монгол Улс, Улаанбаатар – 2021.10.27. – Степ Голд Лимитед (TSX: STGO) (OTCQX: STPGF) (FSE: 2J9), (“Степ Голд” эсвэл “тус компани”) Алтан Цагаан Овоо ордын ТЭЗҮ-ээ шинэчлэн танилцууллаа. Исэлдсэн хүдрийн үйлдвэрлэлийн хугацаатай нийлээд уурхайн үйл ажиллагаа явуулах нийт хугацаа 10.5 жил байсныг 12.5 жил болгон нэмэгдүүллээ. Энэхүү тооцоолол нь компанийн одоо хэрэгжүүлж байгаа ажил, төлөвлөгөөг улам бататгаж өглөө. Компани одоо төслийн 2-р шатны төлөвлөгөөнд тусгасан бүтээн байгуулалтын ажлаа гүйцэтгэж эхэлсэн бөгөөд холбогдох зөвшөөрлүүдээ авч, шаардлагатай дэд бүтцийн ажлуудаа хийж байна.
Доор дурьдагдсан мэдээлэлд өөрөөр илэрхийлээгүй бол мөнгөн дүнг ам.доллараар тооцсон болно.
Онцлох зүйлс:
- Татварын өмнөх өнөөгийн цэвэр үнэ цэн (pre-tax NPV) ашгийн доод түвшинг (IRR) 109%-иар тооцоод $320 сая, татварын дараах өнөөгийн цэвэр үнэ цэн (post-tax NPV) ашгийн доод түвшинг (IRR) 67%-аар тооцож $232 сая байх бөгөөд анхны хөрөнгө оруулалтын зардлаа 3 жилийн дотор нөхөх боломжтой гэж үзжээ.
- Нийт цэвэр орлого 1.72 тэрбум ам.доллар бөгөөд хүү, ногдол ашиг, татвар, хорогдлын өмнөх орлого буюу EBITDA нь 12.5 жилийн хугацаанд 584 сая ам.доллар байна. 2023 оны 4-р улиралд анхны баяжмалын үйлдвэрлэлээ явуулах тооцоотой.
- Төслийн 2-р шатанд 1-5 дахь жилд жилийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 106,000 унцтай тэнцэнэ.
- АЦО уурхайн All in Sustaining Cost (AISC) буюу нэгж хүдрийн олборлох шууд тогтмол зардал унц тутамд $853 бөгөөд эрчим хүчний шугамтай холбоотой ажил энэхүү зардлын үзүүлэлтийг сайжруулах боломжтой.
- Энэхүү сайжруулалтаас өмнөх анхны хөрөнгө оруулалтын зардал $128 сая байна. (Үүнд гэнэтийн зардалд $12 саяыг тооцсон)
- Төслийн 2-р шатанд жилд 2.2 сая тонн хүдрийг хөвүүлэн баяжуулж хаягдлын даланд хаяна.
- Төслийн 2-р шатанд гаргаж авах алтны хэмжээ 79%-тай байх бөгөөд сүүлийн жилүүдэд уусгалт шингээлтийн үйлдвэрээр дамжуулан 10% нэмэгдүүлэх тооцоотой.
Степ Голд компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “Энэ жилийн эхээр бид нөөцийн тайлангаа маш таатай байдлаар шинэчилж гаргасан. Түүний дараа ийнхүү ТЭЗҮ-ийн гол үр дүнгээ танилцуулж байгаад баяртай байна. Энэхүү шинэчилсэн ТЭЗҮ нь өсөн тэлэх нөөц бололцоо сайтай үнэт металлын төслөөрөө дамжуулан хувьцаа эзэмшигчдэдээ үнэ цэнийг бүтээх Степ Голд компанийн амлалтыг улам баталгаажуулж өглөө. Манай үндсэн төсөл болох Алтан Цагаан Овоо уурхай одоо байгаа дэд бүтцээ ашиглан эдийн засгийн томоохон эерэг үр өгөөжийг үргэлжлүүлэн бий болгох болно.
Шинэчилсэн ТЭЗҮ-д Алтан Цагаан Овоо төслийн 2-р шатны эдийн засгийн эерэг үр өгөөжүүдийг онцлон харуулсан. Уурхайн үйл ажиллагаа үргэлжлэх нийт хугацаа 12.5 жил болон нэмэгдэж, нийт орлого $1.72 тэрбум, үүнээс эхний хөрөнгө оруулалтын зардал $128 сая, нэгж хүдэр олборлох шууд тогтмол зардал унц тутамд $853, EBITDA буюу хүү, ногдол ашиг, татвар, хорогдлын өмнөх орлого $584 сая гэж тооцсон.
Уламжлалт металлын үнийн загвараар унц алтны үнийг $1,610 гэж тооцвол АЦО төслийн бэлэн мөнгөний урсгал тогтвортой, хөрөнгө оруулалтаа хурдан нөхөх боломжтой гэдэг нь нотлогдож байна.
Хамгийн чухал нь Степ Голд компани төслийн 2-р шатанд шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудаа эхэлчихсэн бөгөөд жилд 2.5 сая тонныг бутлах хүчин чадалтай шинэ бутлуур суурилуулж, өргөтгөсөн дэд бүтцийн ажлаа үргэлжлүүлж байна. 2-р шатанд шаардлагатай бүх зөвшөөрлөө авсан бөгөөд бид 2023 оны 4-р улиралд анхны баяжмалаа үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Бид 2-р шатны үйлдвэрлэлээ өргөжүүлэх, сайжруулахаар олон ажил төлөвлөж байна. Үүнд дэд бүтцийн шугамд холбогдох, бүтээн байгуулалт, инженерийн зардлаа сайжруулахаас гадна нөөцийн үзүүлэлтээ сайжруулахад чиглэсэн нэмэлт хайгуулын ажил зэрэг багтаж байна.
Түүнчлэн, 2022 болон 2023 онд нийт 100 мянган унц бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уурхайн нэгж хүдэр олборлох шууд тогтмол зардал унц тутамд $687 гэж тооцож, исэлдсэн хүдрийн шатанд бид шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ бүрдүүлэх боломжтой таатай нөхцөлд байна.
Хувьцаа эзэмшигчдэд хандаж гаргасан өмнөх мэдээлэлд дурьдсанчлан Степ Голд компанийн төслийн зээлдэгч нартай хийж байгаа хэлэлцээрийн явц ахицтай байна. Энэхүү зээлийн санхүүжилт нь АЦО төслийн 2-р шатны бүтээн байгуулалтын ажлыг цаашид тасалдахгүй, хэвийн үргэлжлэх боломжийг олгоно” гэв.
Степ Голд компанийн ТУЗ-ийн дарга Мэттью Вүүд “АЦО төсөл нь уламжлалт металлын үнээр тооцвол цаашид эдийн засгийн үр өгөөж өндөртэй байна гэсэн алсын харааг маань энэ удаагийн судалгаа бататгалаа. Энэ нь одоогийн цар хүрээнд эдийн засгийн утгаараа маш сайн төсөл гэдгийг бататгаснаас гадна төслийн цар хүрээ, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах нэмэлт өрөмдлөг, судалгаа, зардал танах болон үйлдвэрлэлийг сайжруулах ажлуудыг төлөвлөж байгаад бид маш баяртай байна. Бид алтны металл авалтыг сайжруулах боломжтойгоос гадна ойролцоох Мөнгө төслийн үнэт металлын боломжит нөөцийн дөнгөж өнгөн хэсгийг судалж байгаа” гэв.
Степ Голд Лимитед
Степ Голд бол Монголын тэргүүлэх үнэт металл үйлдвэрлэгч компани.
Нэмэлт мэдээллийг:
Т.Батаа, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал
Шангри-Ла оффис, 1201, Олимпийн гудамж
19А, Сүхбаатар дүүрэг 1,
Улаанбаатар 14241, Монгол Улс
Утас: +976 7732 1914