Улаанбаатар, Монгол Улс – 2021 оны 2-р сарын 23 – Степ Голд Ltd (TSX: STGO) (“Steppe Gold” эсвэл “тус компани”) өөрийн 100% эзэмшдэг Алтан цагаан овоо алтны ордод хөндлөнгийн мэргэшсэн геологийн гүйцэтгэсэн шинэчилсэн нөөцийн тооцоог танилцуулж байна. Энэхүү нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны 2-р улиралд ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулна.
ОНЦЛОХ ЗҮЙЛС:
Тус компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Захирал Т.Батаа “Манай 100% эзэмшилд байдаг Алтан Цагаан Овоо төслийн нөөцийн шинэчилсэн тооцоог тайлагнаж байгаадаа бид баяртай байна. 2018 оноос хойш гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын үр дүнгээр бидний анхны тооцоолсон төслийн нөөц бололцоо болон хэтийн төлвийг бататгаж өглөө. 2020 оны 4-р сард үйлдвэрлэлээ эхлүүлсэн Алтан Цагаан-Овоо төсөл нь 600 ам.доллар/унцаас бага зардалтай буюу олборлолтын өртөг зардал багатай төсөл юм. Алтан Цагаан Овоо төслийн нөөц огцом нэмэгдэж байгаа нь өөрөө энэхүү төсөл урт хугацаанд үргэлжлэх боломжтойг илэрхийлж байна. Дотоод судалгаа болон нэмэлт өрөмдлөгийн үр дүнгүүд нь Алтан Цагаан Овоо алтны төслийн өсөн нэмэгдэх боломжийг улам бататгаж байна. Мөн олборлолтын үед авсан хүдэр хяналтын дээжний үр дүнгээр хүдрийн агуулга тогтмол өндөр үзүүлэлттэй байна. Энэ удаагийн шинэчилсэн нөөцийн тооцоо нь энэ бүх үр дүнг бататгаж өглөө.
Улмаар энэ нь 2-р шатны үйлдвэрлэлийн ажилд түлхэц болохоос гадна анхдагч хүдрийн нөөцийг 2.5 сая.тн болгон нэмэгдүүлсэн. Бид шинэчлэсэн ТЭЗҮ-ийг 2021 оны 2-р улиралд танилцуулахаар төлөвлөж байна. Энэхүү тооцооллоор төслийн эдийн засгийн үр өгөөж өсөж, анхдагч хүдрийн нөөц нэмэгдэн төслийн нийт үргэлжлэх 10 жилийн хугацаа нэмэгдэж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Степ Голд компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Маттью Вүүд мөн өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Алтан Цагаан Овоо ордод хийж гүйцэтгэсэн нарийвчилсан өрөмдлөгийн ажлын үр дүнгээр ордын блок моделийг шинэчлэн боловсруулж, нөөцийн тооцооллыг дахин шинэчлэн тодотгож байгаадаа баяртай байна.
Нэн ялангуяа Алтан Цагаан Овоо ордын Хоолой- 4 болон Мөнгө илрэлийн үр дүн, баттай болон бодитой геологийн нөөцөд гарч байгаа өсөлтөд маш сэтгэл хангалуун байна. Энэхүү нөөцийн тооцоолол нь ордын хэмжээнд хэтийн төлөв бүхий шинэ бүсүүдийг нээн илрүүлэх боломжтойг харуулж байгаа юм. Бид 2021 оны хайгуулын ажлаар Алтан Цагаан Овоо ордод дахин 3-5 сая унц нөөц бүхий баялгийг нээн илрүүлэх зорилго тавьж байна”.