Skip links

Тогтвортой хөгжил

Байгаль орчин

  1. Home
  2. /
  3. Тогтвортой хөгжил
  4. /
  5. Байгаль орчин

“Степ Голд” ХХК нь үйл ажиллагааныхаа бүхий л үе шатуудад байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг Олон улсын түвшинд хүртэл төлөвлөн хэрэгжүүлэх замаар байгальд учруулах сөрөг нөлөөллийг боломжит хамгийн доод түвшинд хүртэл бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих, хариуцлагатай уурхайг цогцлоохыг эрхэм зорилго хэмээн тодорхойлж дараах үүргүүдийг хүлээн ажиллана:

Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн хүрээнд ажиллаж, Олон улсад зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн нийтлэг тэргүүн туршлагад тулгуурласан, стандарт шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж, холбогдох стандартыг нэвтрүүлэх.

Байгальд учруулах сөрөг нөлөөллийг ОХШХ-ийн хүрээнд тогтмол хянаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд төлөвлөн хэрэгжүүлэх

Компанийн онцлогт тохирсон Байгаль орчны удирдлага зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бий болгож, дотоод хяналтыг сайжруулж, байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай аливаа менежментийг тодорхойлон хэрэгжүүлэх

Уурхайн хаалтад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөлт, судалгааг ашиглалтын явцад хэрэгжүүлэх

Эдгээр үүргээ биелүүлэхийн тулд “Степ Голд” ХХК нь:

Компанийн ажилтнууд, бэлтгэн нийлүүлэгчид болон гэрээт гүйцэтгэгч нарт байгаль орчны аливаа эрсдэлийг бууруулах, сэргийлэх арга ажиллагааны ач холбогдлыг таниулах, байгаль орчныг хамгаалах эерэг хандлага, зөв соёлыг төлөвшүүлэх сургалтуудыг зохион байгуулна

Байгаль орчны дотоод удирдлагын тогтолцоог бий болгохыг зорьж, олон улсын стандартын шаардлагууд болон бусад байгаль орчны холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дүрэм, журам, хөтөлбөрүүдээ жил бүр хянан засварлана

Байгаль орчны зорилго, зорилтуудыг тухайн жилийн үйл ажиллагаатай уялдуулан жил бүр тодорхойлон хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах ажлын тайлан, үзүүлэлтүүдийг компанийн удирдлага болон засгийн газрын эрх бүхий байгууллагуудад цаг тухайд нь танилцуулна

Компанийн үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй байлгаж, орон нутгийн засаг захиргаа, иргэд, малчдын оролцоог дэмжих, хамтын ажиллагааг эрхэмлэх

Усыг үр ашигтай ашиглах менежментийн хэрэгжүүлэх, Монгол улсад хэрэгжиж буй Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-иас боловсруулсан Уул уурхай ба усны менежментийн сайн дурын кодекст нэгдэх

Уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулж олборлолтын эхний жилээс уурхайн хаалтруу чиглэсэн туршилт судалгааны ажлыг хэрэгжүүлнэ.

Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх боловсон хүчин, нөөц бололцоогоор хангах бөгөөд олон нийтэд нээлттэй байлгана.