Skip links

Тогтвортой хөгжил

Монгол улс

2020 оны 9-р сард “Степ Голд” компани жилд алт олборлолтыг 150,000 унц хүртэл нэмэгдүүлэх зорилгоор АЛТАН ЦАГААН ОВОО алтны уурхайг өргөжүүлэх төслийн санхүүжилтийн эхний хэсгийг шийдвэрлэсэн.

Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж буй “Алт-2” хөтөлбөрийн санхүүжилтээр Худалдаа хөгжлийн банкнаас (“ХХБ”) эхний 30 тэрбум төгрөг, ойролцоогоор 10.5 сая ам.долларын зээлийг авсан.

“Алт-2 хөтөлбөр” -ийн тухай “Алт-2 хөтөлбөр” -ийг Монгол Улсын Засгийн газраас 2017 онд баталсан. Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын алт үйлдвэрлэлийн салбарын дунд болон урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, хууль эрх зүй, татварын орчинг тогтвортой байлгах, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, үндсэн болон алт агуулсан бусад металлын ордуудыг ашиглах замаар алтны үйлдвэрлэлийг тогтвортойгоор нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжсэн алт олборлох, боловсруулах тэргүүний техник технологи, менежмент нэвтрүүлэх, алт үйлдвэрлэлийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэхэд оршино. Хөтөлбөрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Төв банк, арилжааны банкууд, хувийн хэвшлийн байгууллагууд зэрэг олон байгууллагууд хамтран ажиллаж байна.

Мэдээлэл

Сүүлийн үеийн мэдээ авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.