Skip links

Үйл Ажиллагааны Хүрээ

Уудам Хөндий
“УХ” Төсөл

Уудам Хөндий төсөл нь 14,397 гектар талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай юм. Төслийн талбай нь Улаанбаатар хотоос баруун урагш 800 км-т байрладаг. Уг төсөл нь “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн” хайгуул хийж судалсан Алтан Нар эпитермал алтны орд болон Баян-Хөндий алтны ордтой залгаа тэдгээр ордуудын дунд оршдог. “Степ Голд” ХХК нь геологийн зураглал, геохимийн дээжлэлт, геофизикийн судалгаа, гадаргуун дээжлэлт, суваг малталт зэрэг эрэл хайгуулын эхний үе шатны судалгааг эхлүүлсэн.

БАЯНХОНГОРЫН АЛТНЫ ХҮДРИЙН ДҮҮРЭГТ ОРШИХ ХАМГИЙН ТОМ ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛБАЙН НЭГ

Геологийн болон геофизикийн судалгаа.

12 шугамаар IP судалгаа.

8,000 геохимийн дээж авсан.

Суваг малталтын ажил боловсруулалтын шатанд явагдаж байна.

2020 онд 4 шинэ илэрцэд өрөмдөхөөр төлөвлөсөн.

ДАВУУ ТАЛ

Уудам Хөндий (“УХ”) төсөл:
Степ Голд өөрийн 14,400 гектар талбайг Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газартай 80/20 хувийн харьцаатайгаар хамтран эзэмшдэг.

ДЭЭД ЗЭРГИЙН БОЛОМЖИТ ТАЛБАЙ

Эрдэнэс Ресурсес (ЭРД) компанийн эзэмшдэг зэргэлдээх тусгай зөвшөөрлийн талбайнуудад “Степ Голд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай руу чиглэн сунасан өндөр агуулгатай алт, мөнгөний эрдэсжсэн бүсийг нээн илрүүлсэн.

ХЭТИЙН ТӨЛӨВ

Бид үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлэхээр 200,000 гектар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд үнэлгээ хийж байна.